Цэцээр эргэлдэх хэрэггүй дээ, Ерөнхийлөгч минь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 41 секунд
Цэцээр эргэлдэх хэрэггүй дээ, Ерөнхийлөгч минь

Цэцээр эргэлдэх хэрэггүй дээ, Ерөнхийлөгч минь

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцээр хоёр ч удаа ороод гарсан нь хардлага сэрдлэг төрүүлж хошуу нь загатнасан олон ч хүн түүнийг элдвээр хэлж баалав. Чухам яг ямар ажил, асуудлаар явсныг нь хэн ч мэдэхгүй хэрнэ таамаг дэвшүүлсэн нь тэр.
Гэхдээ хардлага сэрдлэг эцэг хуульд оруулсан “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн нэмэлт өөрчлөлттэй асуудлаар гэж зориудаар холбосон болов уу.
Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч байж арай ч тийм зүйлийн араас яваагүй байх гэж түүнийг шүтэн бишрэгч, зөв бодолтой нөхөд бодож байгаа. Учир нь Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой энэ заалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулж батлаад 1.4 жил, мөрдөж эхлээд 10 сар болж байна. Ийм хугацаа өнгөрч байхад ямар тэнэг, мангар хүн биш дээ, үүнийг мэдэхгүй муйхарлаад явах хүн мөн үү, Ерөнхийлөгч. Тэгээд ч тэр ямар ухаанд нь ухна ишиг үхчихсэн хүн үү. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн морин цаг буюу 12:00 цагаас мөрдөөд эхэлчихсэн байхад араас нь яваад юу ч өөрчлөгдөхгүйг мэдэж байгаа шүү дээ.
Ер нь ч тэгээд Ерөнхийлөгчийг ийм зүйл ярьж явсан гэж хэн хэлсэн юм. Харин ч “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаатай холбоотой нэмэлт өөрчлөлтийг гялс манас батлуулж, мөрдүүлэх ажиллагааг зохион байгуулсан нөхөд л зүрх нь өвдөж цөс нь дэлсэхдээ зохиосон яриа гэвэл илүү үнэнд дөхөх биз. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг.
Тэгээд ч туурга тусгаар Монгол Улсын төрийн тэргүүн байна даа, мэдээжийн асуудлаар хэрүүл хийж явах нь юу л бол.
Хэрэв тэрбээр энэ асуудлаар явж байсан бол харин ч ард иргэд дооглож даапаалж, бүр үл хүндэтгэж, хугацаанаас нь өмнө суудлаас нь угз татаад буулгаж мэднэ.
Үндсэн хуулийн Цэц бол нэгэнт батлагдсан болон тогтоосон акт түүний тухай хүчин чадлын тухай л ярьдаг. Тодруулбал, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчиж үү, эсвэл Ерөнхийлөгч үү, Ерөнхий сайд уу, гишүүн үү гэх зэргээр нягталж байх үндсэн үүрэгтэй гэсэн үг. Товчхондоо бол ямар шийдвэр гараагүй вэ гэж ХЯНАДАГГҮЙ л байхгүй юу. Ийм байхад Ерөнхийлөгч аль эрт мөрдөөд эхэлчихсэн асуудлын араас түүгээр орж гараагүй л болов уу.
Тэгээд ч энэ асуудал зөвхөн өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хүний асуудал бус дараа дараачийн ерөнхийлөгч нарт ч хамаарах асуудал шүү дээ, уг нь. Тийм байтал зөвхөн Х.Баттулга гэж хүнд хамаатуулаад байгаад асуудал байгаа юм.
Гэхдээ эр хүний цээжинд... гэгчээр юу бодож явааг бурхан л мэдэх байх. Олны үг ортой гэдэгчлэн У.Хүрэлсүхэд 2 удаа цэвэр тавиулчихлаа гэж “хөмхий зууж” байж ч мэдэх л юм.
Эхний ялагдал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон ч түүнийг 6 жилийн хугацаатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд зална гэсэн ШУМ-д нь итгэсэн. Хоёр дахь нь “Нярайлсан хүүхэн”-ээр тоглолт хийж бүр мөсөн “жийж байна” гэдгээ заралчхаад яваад өгсөн” гэж бодоод “Ну погады” гэж байж л бас мэдэх л юм.
Ер нь ч тэгээд ЦЭЦЭЭР эргэлдэх хэрэггүй дээ, Ерөнхийлөгч минь. Ховоор кайф авагсдын л амны зугаа болохын нэмэр. Тэгээд ч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд юу хийх вээ дээ.
 
Эх сурвалж: erennews.mn
СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ЖИНХЭНЭ ДАРГАТАЙ БОЛЖЭЭ
СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ЖИНХЭНЭ ДАРГАТАЙ БОЛЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.