Монгол Улсын бүх иргэнийг тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд
Монгол Улсын бүх иргэнийг тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна

Монгол Улсын бүх иргэнийг тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо.

Манай улсын хувьд иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг.

Харамсалтай нь манай улсын иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байна.

Тиймээс 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна.

Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар манай улс эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Мөн цаашид гарах санхүүгийн эрсдэлээс сэргийлэх боломжтой болох юм.

Манай улсын иргэдийн дундаж наслалтын хувьд эмэгтэй 70.8 байдаг бол эрэгтэйчүүдийн дундаж нас 60.6 байдаг.

2024 он гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгаж таван жил болгохоор Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ.

Энэхүү аяныг эхлүүлэх бас нэг ач холбогдол нь КОВИД-19-ийн дараах хам шинж болон нөхөн сэргээх эмчилгээ, шинжилгээнд маш том үр дүн авчирна гэж үзэж байгаа.

Урьдчилан сэргийлэх үзлэгт аль болох бүх эрхтэн системийн үзлэгийн багтаан нярайгаас өтөл насны бүх хүнийг хамруулахаар зорьж байна" гэв.

Шүүдэрээ урлаг судална
Шүүдэрээ урлаг судална
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.