БНХАУ руу суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
БНХАУ руу суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлнэ

БНХАУ руу суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлнэ

Хилийн боомтууд нээгдсэнээс хойш манай улсын иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их тавьж байна. Тиймээс ЗТХЯ Монгол Улс, БНХАУ-ын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ.

Дээрх хүрээнд хоёр талын холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашин нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулжээ. Журмын төслийг ГХЯ-аар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна.

Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгааг салбарын яамнаас мөн мэдээллээ. Энэ асуудал ажил хэрэг болбол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэх юм.

Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг нээж байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тонн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж аймагтай иргэд, ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэх талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

Сая долларын орлоготой Ssunbiki SUNSEA брэндийн нүүр царай болжээ
Сая долларын орлоготой Ssunbiki SUNSEA брэндийн нүүр царай болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.