Улсын хоёрдугаар төв эмнэлгээс "Зүрхээ хамгаалах Дэлхийн өдөр"-тэй холбоогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр иргэд, үйлчлүүлэгч нар зориулсан өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Үүнд:
- Зүрхний дутагдлын талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх.
- Зүрхний цохилтын тоо багасах эмгэгтэй холбоотой эрүүл мэндийн үзлэг хийх, зөвлөгөө өгөх.
- Зүрхний дутагдалд хүргэх эрсдэлд хүчин зүйл, шинж тэмдгүүдийн талаар мэдлэг олгох.
- Зүрхний архаг дутагдал оношилгоо, эмчилгээ асаргааны талаар сурталчлах.
|