“Халамжийн” Д.Баярсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй БОЛГОСОН прокурорд хэн хахууль өгсөн бэ ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 7 секунд
“Халамжийн” Д.Баярсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй БОЛГОСОН прокурорд хэн хахууль өгсөн бэ ...

“Халамжийн” Д.Баярсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй БОЛГОСОН прокурорд хэн хахууль өгсөн бэ ...

Нийгэмд ихээхэн шуугиан тариад чимээгүйхэн болсон хэргийг нэг нь Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, тус газрын Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнбулган нарын хэрэг юм. Гурван жилийн өмнө дэгдсэн энэ хэргийн хохирлын хэмжээ нь 1,3 тэрбум төгрөг хэмээн шуугиж байсан. Уг хэргийг шалгахын тулд ЦЕГ-ын даргын тушаалаар төв орон нутгийн газар, хэлтсийн 30 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэй тусгай ажлын хэсэг хэдэн сарын турш ажилласан. Гэсэн ч илрүүлсэн хэргийг нь прокурор хэрэгсэхгүй болгосноос болж хуулийн хоёр байгууллагын ажилтнуудын дунд “өш хонзон” маягийн зүйл үүссэн.  Мөн Д.Баярсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор Ж.О нь улмаар хахуулын хэрэгт холбогдож, ажлын хэсэгт орсон цагдаагийн ажилтнууд байцаалтанд нь байлцсан зэрэг сонирхолтой явдал өрнөсөн. Болсон явдлыг эхнээс нь өгүүлэхэд  экс прокурор нь Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа Д.Баярсайхан нарт холбогдох 16 хавтас бүхий 456 хуудас санхүүгийн баримттай хэргийг бүтэн сар уншиж хянаад хэрэгсэхгүй болгох саналтайгаар шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч 2016 оны 9-р сарын 28-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон. Шүүх хурал болохоос өмнө Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Оргилоос зарим хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг ирүүлээч гэж тоот ирүүлсэнд прокурор явуулжээ. Д.Баярсайхан нарын шүүх хуралдаан товлогдсон өдрөө болсон ч хойшилжээ. Шүүх хуралдааны прокурорын албан өрөөнд эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Г, С нар ирж “Баярсайхан, Эрдэнэбулган нарын хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм бэ? бид хөдөлмөрөө үнэлүүлмээр байна, бидний хөдөлмөрийг үнэлэхгүй байна” гэжээ.  Тухайн үед прокурор өрөөнд нь байсан дадлагын оюутнуудыг гаргаж байгаад эрүүгийн төлөөлөгчидөд бүх тайлбараа хэлээд явуулжээ. Маргааш нь Ерөнхий прокурорын газраас танилцуулга ирүүл гэсний дагуу танилцуулгыг явуулсан. Удалгүй нэр бүхий өдөр тутмын сонин дээр “Ж.О прокурор Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг шүүхийн эрх мэдлийг эдэлж хэрэгсэхгүй болгосон. Эдлэх ёсгүй эрхийг эдэлсэн” гэсэн утгатай мэдээ гарчээ. Энэ хооронд өрөөнд нь орж ирсэн мөрдөн байцаагч Д нь Авлигатай тэмцэх газрын албаны даргаар, Д.Баярсайхан нарын хэргийг анх шалгаж байсан Б нь мөн АТГ-д мөрдөн байцаагчаар томилогдсон байжээ. Тухайн үед прокурор нь “Номт панда” цэцэрлэгийн эрхлэгч  П.А-д холбогдох хэргийг хэрэгэхгүй болгожээ. Энэ тухай цэцэрлэгийн эрхлэгч нь “... хэрэг хэрэгсэхгүй болгох тогтоол дээр гарын үсэг зуруулснаас хойш прокурортой уулзаагүй, яриагүй. Гэтэл 2016 оны 10-р сарын сүүлчээр прокурор залгаад ирж уулз гэсэн. Хэлсэн цагт нь очиход “чамаас нэг хүсэх юм байна” гэж хэлээд “чи зөвшөөрч ч болно, зөвшөөрөхгүй байсан ч болно” гэснээ “ 2.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлэх үү?” гэсэн. Намайг дуугарахгүй байсанд “маргааш үдээс өмнө дөө багтааж бэлдээрэй” гэсэн … прокурор залгаад “мөнгөө бүтээсэн үү” гэхээр нь “надад байгаа нь 1.000.000 төгрөг” гэхэд “наадахыгаа аваад ир” гэсэн… машины арын суудалд суухад нь  эргэж харалгүйгээр мөнгөө өгсөн ... 2016 оны 11-р сарын 7-ны өглөө залгаад “үлдсэнээ гүйцээх үү” гэхээр 800.000 төгрөг прокурорт өгсөн… Хэрэгсэхгүй болсон хэргийг маань буцаагаад сэргээчих вий дээ, өршөөлд хамааруулахгүй болгочих вий дээ гэж айхдаа хэлсэн мөнгийг нь өгсөн  ...” гэжээ.  Прокурорыг цэцэрлэгийн эрхлэгчийн машинаар ажилдаа хүргүүлээд ажилдаа орох гэж байхад нь АТГ-ынхан баривчилсан. Өмнө нь Д.Баярсайхан нарын хэргээр өрөөнд нь орж ирж байсан цагдаагийн ажилтан С нь байцаалтын үеэр өдөржин хамт байсан төдийгүй албан өрөөнд нь нэгжлэг хийхэд хүртэл байлцжээ.  Прокурор биенээс нь гарсан 800 мянган төгрөгийг Сэлэнгэ аймгаас өвлийн идэшээ авах гэж гэрээсээ авч гарсан мөнгө гэж мэдүүлж байжээ.


NUUTS.mn

“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв НӨХӨН ҮРЖИХҮЙН эмчилгээ, үйлчилгээний цогцолбор эмнэлгийг МОНГОЛД байгуулна
“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв НӨХӨН ҮРЖИХҮЙН эмчилгээ, үйлчилгээний цогцолбор эмнэлгийг МОНГОЛД байгуулна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.