“Говь-Алтай аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаа хоногийн хугацаатай зогсоолоо“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
“Говь-Алтай аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаа хоногийн хугацаатай зогсоолоо“

“Говь-Алтай аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаа хоногийн хугацаатай зогсоолоо“

Говь-Алтай аймгийн Бугат суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг зогсоожээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой комиссоос "2023 оны зургаадугаар сарын 26-ны 21:00 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн тул дараах шийдвэрийг гаргалаа.

Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 02:00 цагаас зургаа хоногийн хугацаатай бүрэн хязгаарлаж байна.

Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны зургаадугаар сарын 27-ны 01:00 цагаас орох гарах хөдөлгөөнийг зургаа хоногийн хугацаатай бүрэн хязгаарлана.

Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны зургаадугаар сарын 27-ны 02:00 цагаас зургаан хоног түр хориглож байна" хэмээн мэдээллээ.

Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх юм байна.

"Аймгийн нэгдсэн эмнэлэг, Бугат сумын ЭМТ-д халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМТөвийн дарга удирдлагуудад өгч ажиллаж байна" гэв.

3000 гаруй нь хайлаас, 20 гаруй гацуурыг нахиалж эхлэнгүүт нь хулгайлжээ
3000 гаруй нь хайлаас, 20 гаруй гацуурыг нахиалж эхлэнгүүт нь хулгайлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.