ХУУЛИЙНХАН 10 ТЭРБУМ 600 САЯ ТЄГРЄГИЙН ЭРЭЛД ГАРЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 52 секунд
ХУУЛИЙНХАН 10 ТЭРБУМ 600 САЯ ТЄГРЄГИЙН ЭРЭЛД ГАРЛАА

ХУУЛИЙНХАН 10 ТЭРБУМ 600 САЯ ТЄГРЄГИЙН ЭРЭЛД ГАРЛАА

Уржигдраас эхлэн нийтийн тээврийнхний дунд асуудал vvсээд байгаа. Єєрєєр хэлбэл, автобус компаниуд мєнгєгvй болсноос ажил хаялт зарлах болсон гэж мэдэгдсэн. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зvгээс автобус компаниудад єдєр бvр орлого шилжvvлдэг байсан тухайгаа баримт нотолгоотойгоор vзvvллээ. Тухайлбал, тус компаниас єнгєрсєн долоодугаар сарын 29-ний єдрєєс хойш энэ сарын 2-ныг хvртэлх хугацаанд нийтийн тээврээс олсон орлого болгож 10 тэрбум 600 орчим сая тєгрєгийг тус салбарт vйлчилгээ эрхэлдэг 21 аж ахуйн нэгжид хуваан єгчээ.

Тэгвэл энэ мєнгє хаашаа, хэний халаас руу орж автобус компанийнхан ийнхvv ажил хаяж нийслэлийн иргэдийг явгалах болов гэдэг нь хачирхалтай.
Мэдээж дээрх мєнгєн дvнг кондуктор, жолооч нар шууд єєрсдийнхєє гар дээр авах ямар ч боломжгvй. Тэгэхээр 10 тэрбум 600 сая тєгрєгийг автобус компанийн удирдлагууд замаас нь “хуссан” юм биш биз гэсэн хардлага тєрж буй юм. Хардлага ч гэж дээ, ємнє нь “Тэнvvн огоо”, “Тулга огоо”, “Тэнvvн дэлгэр” зэрэг компанийн эзэд vйлчилгээнд гараагvй автобусныхаа “МТ-150” тєхєєрємжийг хувийн, суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн нийтийн тээврийн хэрэгсэлээ vйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг єсгєх замаар улсад 1.6 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан байдаг.

Тиймдээ ч Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Тэнvvн огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тулга огоо”-гийн захирал С.Энхболд нарыг сэжигтнээр тооцон эрvvгийн хэрэг vvсгэн, цагдан хорьж байсан. Тэгвэл иймэрхvv байдлаар 10 тэрбум 600 сая тєгрєг хууль бусаар автобус компанийн удирдлагуудын гарт орчихсон юм болов уу гэсэн хар тєрж буй учраас хууль хяналтын байгууллага дээрх мєнгєний араас нэхэл болж хєєгєєд vзвэл асуудал ундран гарч ирэх нєхцєл байдал бvрдчихлээ.

Яг vнэндээ нийтийн тээврийн эзэд ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь єгєхгvй ажил хаялтад турхирч нийслэлчvvдийг олонтаа хохироож байсан. Тухайлбал, нийслэлийн удирдлагууд анх смарт картыг нэвтрvvлж байхад хувийн автобус компанийн эзэд vvнийг хvлээн зєвшєєрєхгvй хэмээн хэлж байсан удаатай.
Энэхvv смарт картыг нэвтрvvлснээр автобус компанийн эздийн хулгай луйвар хийх аргын зам нь боогдмол байдалд орчихсон. Тиймээс энэ удаа тус салбарын шинэчлэлийг эсэргvvцэж, хууль бус мєнгє угаах боломжит аргаа сэргээх гэсэн оролдого ч байж болохыг vгvйсгэхгvй.

Ямартай ч одоогийн байд­­­лаар ажил хаялтад 17 компани нэгдчихсэн байгаа. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бvтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантємєрєєр ахлуулсан нийслэлийн Мэргэж­­лийн хянал­­тын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажил хаясан компаниудын санхvvд шалгалт оруулахаар боллоо.
Хэрвээ шалгалтаар “Улаанбаатар смарт карт” ХХК-иас єдєр болгон орлого хэмээн шилжvvлж байсан мєнгийг автобус компанийн эзэд хууль бусаар ашигласан бол 10 тэрбум 600 сая тєгрєгийн асуудал дэгдэх нєхцєл байдал vvсчихлээ.
Эх сурвалж:

И.К.Азизовын авир арай л хэтэрч байна!
И.К.Азизовын авир арай л хэтэрч байна!
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.