Ц.Содномдорж VS Б.Пүрэвсайхан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 24 секунд
Ц.Содномдорж VS Б.Пүрэвсайхан

Ц.Содномдорж VS Б.Пүрэвсайхан

Бичсэн: Э.Алтанболд
Залуу хүчитнүүдийн 2011 оны Улсын наадмаас хойших сүүлийн 4-н жилийн хугацаанд хоорондоо хэдэн удаа таарч хэрхэн барилдсан тухай сийрүүлэхийг зорив. 2011 оноос өмнө хоорондоо хэд хэдэн удаа таарч хүчийг үзсэн боловч хангалттай баримт дутмаг тул оруулсангүй.


1. Анхлан 2012 оны 2-р сарын 21-нд Луу жилийн цагаан сарын барилдааны 5-ын даваанд харцага Ц.Содномдорж аймгийн арслан (Тэр үеийн цолоор) Б.Пүрэвсайханг 5-ын даваанд амлаж барилдаан нилээд удааширч давхар шуудагны барьцнаас шахаж түрээд Ц.Содномдорж давсан байна.
2. 2013 оны 5-р сарын 12-нд Монгол Улсын Арслан, Гарьд цолны хүндэтгэлийн барилдааны 4-ийн даваанд оноолтоор таарч дан шуудагны барьцнаас баруун суганд нь сэжиж өргөөд Ц.Содномдорж харцага 2 дахиа хаяв.
3. 2013 оны 10-р сарын 27-нд Монгол Улсын Начин цолны хүндэтгэлийн барилдааны 6-ийн даваанд тунаж барилдахад Ц.Содномдорж баруун талдаа давуулж гуядах мэхээр 3 дахиа давлаа.
4. 2013 оны 11-р сарын 26-нд Бүгд найрамдах улс тунхагласны 89-н жилийн ойн барилдааны 6-гийн даваанд тунаж дан шуудагны барьцнаас баруун талдаа давуулж гуядах мэхээр улсын харцага Ц.Содномдорж давснаар улсын начин (Тэр үеийн цолоор) Б.Пүрэвсайханг Монгол бөхийн өргөөнд 4 дэхь удаагаа дараалан давсан байна.
5. 2013 оны 12-р сарын 22-нд Богдхан уулын хишиг барилдааны 6-ийн даваанд тунаж барилдахад барилдаан нийлээд удааширч Б.Пүрэвсайхан шуудагны барьцнаас голлоод түрээд хөөхөд нь баруун талдаа дагуулж хөмрөх мэхээр Ц.Содномдорж хаясан байна. Ийнхүү 5 дараалан давахдаа бүгдэд нь өрсөлдөгч бөхөө нуруу, далаар нь унагасан нь бөхийн бусад төрлүүдтэй жишихэд цэвэр ялалт авч байсантай дүйцэх мэт.
6. 2014 оны 1-р сарын 30-нд Модон морин жилийн цагаан сарын барилдааны 5-ын даваанд тунаж барилдахад хүч тэнцүү өрсөлдөгчдийн барилдаан мөн л нилээд удааширч давхар шуудагны барьцнаас толгой зөрүүлээд Б.Пүрэвсайхан түрээд хөөхөд нь Ц.Содномдорж хүчийг нь дагуулж зүүн талдаа хөмөрч мушгиад хаяжээ. Ийнхүү хоёр хүчтэн чансаа өндөрт тооцогдох цагаан сарын барилдаанд хоёр удаа таарч хоёуланд нь Ц.Содномдорж хаясан ба нийтдээ Монгол бөхийн өргөөнд 6 дараалан өвдөг шороодуулжээ. 
7. 2014 оны 7-р сарын 12-нд Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 5-ын даваанд тунан барилдаж барилдааны цаг дуусч хаялцах барьц сонгосон байдлаас Б.Пүрэвсайхан өргөж цацаад давснаар начин цолоо баталж улмаар 6-гийн даваанд улсын арслан Д.Азжаргалын давхар хамах мэхээр давж Улсын Харцага цолонд хүрч залуу хүчитнүүдийн цол амжилт тэнцсэн билээ. Б.Пүрэвсайхан гол өрсөлдөгчөө ийнхүү хамгийн чухал барилдааны чухал даваанд тунаж барилдаад давсан нь түүний бэлтгэлийн хүчнээс гадна сэтгэлзүйн тэнхээтэй холбон тайлбарлаж болно.
8. 2014 оны 11-р сарын 23-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрийн барилдааны 5-ын даваанд цол амжилт тэнцүүхэн залуу улсын харцагууд тунан барилдахад Б.Пүрэвсайхан шуудагны барьцнаас зүүн талдаа дутуу шахаж татах мэхний оролдлого хийхэд нь Ц.Содномдорж дагуулж баруун талдаа мордох мэх хийж давсан байна. 
9. 2015 оны 8-р сарын 9-нд Даншиг наадмын 6-гийн даваанд сугалаагаар таарч хүчийг үзэхэд дан шуудагны барьцнаас зүүн талдаа хашаад мордоход нь зөрүүлж хутгаад Ц.Содномдорж давжээ.
10. 2015 оны 9-р сарын 6-нд Ховд аймгийн Буянт сумын 90-н жилийн ойн барилдааны 7-гийн даваанд түрүү булаалдав. Хоёр бөхийн эхний барилдаан маргаантай болж “хайн” унасан хэмээн үзэж дахин барилдуулахад Б.Пүрэвсайхан дан шуудагны барьцнаас баруун талдаа бусгаад давжээ.

Ийнхүү залуу хүчитнүүд 2011 оны Үндэсний их баяр наадмаас хойш 9 удаа таарч Ц.Содномдорж 8 удаа, Б.Пүрэвсайхан 2 удаа давсан байна.
Барилдаанууд ихэвчлэн дан болон давхар шуудагны барьцнаас шийдэгдсэн ба барилдааны үргэлжлэх хугацаа 16-30 орчим минут үргэлжилж байв. 
Ц.Содномдорж 8 удаа хаяхдаа таван удаад нь хариулт мэхээр гурван удаад нь өрсөж мэх хийж Б.Пүрэвсайханг хаясан бол Хамгийн чухал барилдаан болох 2014 оны төрийн наадмаар Б.Пүрэвсайхан хаялцах барьцнаас өрсөж мэх хийгээд давсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн баталлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн баталлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.