С.Зориг агсны шүүхийн шинжилгээнд хавсаргасан зурагнууд ил боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
С.Зориг агсны шүүхийн шинжилгээнд хавсаргасан зурагнууд ил боллоо

С.Зориг агсны шүүхийн шинжилгээнд хавсаргасан зурагнууд ил боллоо

Тэртээ 17 жилийн өмнө Монголын эх орны хөвгүүн С.Зориг аймшигтайгаар хүний гарт хөнөөгдсөн билээ. Өнөөг хүртэл алуурчин нь олдоогүй улстөрийн аллагыг ард олон мартсангүй, харамсалтайгаар хорвоог орхисон зоригт хүүгээ ч умартсангүй. Жил болгоны 10 дугаар сарын 2-нд нь хүндэтгэл үзүүлж, буруутай этгээдийг хайсаар. Саяхан гэхэд л УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргаар Г.Батхүү гишүүнийг улираан сонгосон билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү гишүүнд нэгэн захиас хэлсэн юм. Тэрээр “Таныг улираан сонгож байгаатай холбогдуулан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөесөн хэрэгт анхаарлаа хандуулаарай гэж захих гэсэн юм. Өмнөх парламентын үед энэ асуудлаар Тусгай хяналтын дэд хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан юм” хэмээсэн билээ. Тэгвэл өнөөдөр С.Зориг агсны шүүхийн шинжилгээнд хавсаргасан зурагнууд ил боллоо. Сэтгэл хирдхийлгэсэн энэ зурагнууд талийгаачийн Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, материалд хавсрагдсан гэрэл зураг аж. УИХ-ын гишүүн Ш.Батбаярт хадгалагдаж байсаныг http://www.shudarga.mn сайт нийтэлжээ.

Эх сурвалж: Shudarga.mn

Моника Белуччи 50 хүрлээ
Моника Белуччи 50 хүрлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.