АНУ, БНХАУ-ын харилцаа улам хүйтрэх нь тодорхой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
АНУ, БНХАУ-ын харилцаа улам хүйтрэх нь тодорхой боллоо

АНУ, БНХАУ-ын харилцаа улам хүйтрэх нь тодорхой боллоо

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Шинжаан дахь ислам шашинтай иргэдтэй холбоотойгоор Бээжин хүний эрхийг зөрчиж буй учир хариуцлагаа хүлээх ёстой хэмээн мэдэгджээ. Тэрбээр “АНУ хүний эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэх үүргээ биелүүлэх болно” хэмээгээд Шинжааны уйгарчуудыг хамгаалахын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах болно гэжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг уйгуруудыг дотоод лагерьт хорьж, хүний эрхийг зөрчиж байна хэмээн дэлхий дахин ихээхэн шүүмжлэх болсон билээ.

     Харин Бээжин Шинжаанд ямар ч хууль бус зүйл байхгүй хэмээгээд тус бүс нутагт байгуулсан цогцолборууд нь “Исламын хэт туйлшрал болон салан тусгаарлах үзлийг” зогсоох зорилго бүхий мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн газар хэмээн мэдэгдээд буй. Ерөнхийлөгч асан Дональд Трамп Шинжаан дахь хууль зөрчсөн хэрэгт холбогдсон Хятадын албан тушаалтнуудад хатуу хориг арга хэмжээ авсан бөгөөд энэ сарын 20-нд үүрэгт ажилдаа орсон Ерөнхийлөгч Байден уг асуудалтай холбоотойгоор Бээжинтэй таагүй харилцаагаа үргэлжлүүлэхээр байгааг ажиглагчид онцолж байна.

     Энэ сарын эхээр уйгар эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай ВВС агентлаг мэдээлсэн. Харин БНХАУ BBC-гийн мэдээллийг үндэслэлгүй худал гэж мэдэгдсэн. Энэ явдлын дараа тус улс BBC World News сувгийг телевизийн сүлжээг нэвтрүүлэхээ хориглосон билээ. 

Балжиннямтай, цагаагчин гахай өдөр
Балжиннямтай, цагаагчин гахай өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.