Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 6 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

 

 

Хонь (3/21-4/19)

Ид шидийн өдөр гэж өнөөдрийг тодорхойлж болно. Урьд нь хэд хэдэн удаа оролдоод бүтэхгүй байсан асуудлууд ар араасаа таны оролцоогүйгээр дэмжигдэх бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байна. Дэмий хоосон ярианд эрч хүчээ бүү зарцуул. Дарга удирдлага, төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Үл таних хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр. Гал түймэр гарахаас сэрэмжил. Өөрт таагүй санагддаг хүнтэй уулзахаас зугатаа. Амрагийн адал явдалд орооцолдохгүйг хичээ, сэтгэлээр унахын нэмэр.

Үхэр (4/20-5/20)

Азтай өдөр. Хэн нэгнээс хүлээн авсан мэдээ, хувийн амьдралд тань их хэмжээний сайхан өөрчлөлтүүдийг хөтөлж дагуулсаар ирнэ. Дэргэд ирсэн боломжийг бүү алд. Эрүүл ухаантай зөв бодол, болон оновчтой санал тооцоолол нь ажил мэргэжлийн салбарт гаргаж болох ноцтой алдаа дутагдлуудаас таныг сэрэмжлүүлэн сэргийлнэ. Үдээс хойш болох бүх асуудлуудыг гэр бүлийхэнтэйгээ ярьж шийдвээс бүтээж туурвих ажил төрөл нь санасанаар бүтэж, амжилт ололтоор дүүрэн байх бололтой.

Хамтатгах (5/21-6/21)

Шинэ хүч, шинэлэг санаа төрөх өдөр бөгөөд тэдгээрийн биелэл нь танд сэтгэл хангалуун байдлыг авчрах болно. Хайр дурлалд азтай байх ба хүйтэн хөндий, сонирхолгүй биш байхыг хичээгээрэй. Бүхний эхлэлд алтан дунджийг баримтлах нь чухал. Магадгүй сүүлийн үед таныг орхиогүй байсан хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж яг өнөөдөр тохиож байна.

 Мэлхий  (6/22-7/22)   

Болгоомжтой байх өдөр. Энергийн халил болж магадгүй. Сэтгэл санаагаа барих, байдлыг хянахад хэцүү байж мэднэ. Өөрийн амьдралын үйл ажиллагаагаа ноцтойгоор бодож үз. Магадгүй шинэ үнэний мөн чанарыг ухаарах нь таны дотоод ертөнцийг баяжуулж бүх хэцүү үед хамгаалагч болж өгнө.
 

Арслан (7/23-8/22)   

Урьдчилан таахааргүй үйл явдал, шинэ мэдээтэй өдөр. Таны биеэ авч явах байдал таагдашгүй. Ажлын болон бусад амжилтуудаараа бүү бардамна. Болгоомжтой бай. Биеэ барьж өөрийгөө атаархал хорлолд бүү өртүүл.

 

Охин (8/23-9/22)    

Таагүй өдөр. Хэн нэгнээс ирэх өдөөн хатгалгад бүү авт. Магадгүй өнөөдөр нөхцөл байдлын таагүй бүрдлүүд, муу санаатны далд явуулга нь таныг өөрийнхөө зарчим, байр суурь, нэр хүндээ тууштай хамгаалан босоход хүргэх болно. Түвэгтэй байдлыг үл харгалзан энгийн, тайван байдлаа хадгалж үлдэхийг хичээгээрэй. Хэрвээ та эрс шийдэмгий байдлаа алдалгүй, тууштай зан гаргаж чадвал сайн сайхан үр дүнд хүрэх болно.

Жинлүүр (9/23-10/22)   

Шүүмжлэлтэй өдөр. Энэ өдөр бусад өдрүүдээс бага зүйл шийдвэрлэнэ. Хайнга, шүүмжлэл, зарим нэг хөнгөн зан таны харилцаанд, эргэн тойрны хүмүүсийн дунд нэр хүндийг тань унагаах болно. Хүрээлэн буй хүмүүсийн дунд зөрчилдөөн гарах болно. Харин өнөөдөр амин чухал аливаа шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Хамгийн гол нь бий болгосныгоо хамгаалах, илүү их зүйлд хүрэх гэсэн дур хүсэл, шуналаа хязгаарлах хэрэгтэй.

Хилэнц (10/23-11/21)   

Ажил дээрээ хангалттай сайн байна. Тодорхой хэмжээгээр санхүүгийн ямар ч ашиг олж авахгүй ч таатай байна. Шинэ хүмүүс орж ирснээр шинэ төсөлд хамтарч болох юм. Мөн ажлын байдал хэсэг хугацаанд завсарлаж танд таатай нөхцөл байдал ирнэ. Шийдвэрлэгдээгүй асуудал эсвэл хойшлуулсан ажлаа барьж ав. Таныг шинээр хэн нэгэнтэй танилцах сонирхолтой уулзалт хүлээж байгаа ба энэ нь ажил төрлийн харилцаанаас хальж найз нөхөрлөлийн түвшинд хүрэх 

Нум (11/22-12/21)    

Хичээнгүйлэн ажиллах өдөр. Ойр дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг авсанаар таныг ажилдаа хичээнгүйлэн зүтгэгч гэж дүгнэнэ. Ойр дотныхонтойгоо уулзсанаар асар их энерги хуримтлуулж авна. Худалдан авалт хийх, нэр төрөө хамгаалах, албан тушаал дээрээ ахиц гаргахад таатай. Эрүүл саруул бие, ажлын амжилт, өөртөө итгэлтэй байдал тань бүх хандлагуудтай тэмцэж чадах бөгөөд таны байр суурь баттай байна.
 

Матар (12/22-1/19)   

Өнөөдөр ажил хэргийн уулзалт тийм ч амжилттай бус болж өнгөрөх төлөвтэй. Зарим нэг асуудлыг шийдэхэд хамаг цаг зав, хүчээ зориулах бололтой. Өөрийн төслийг хэрэгжүүлэх, ажилаа шинээр төлөвлөхөд хөндлөнгийн хүмүүсийг татан оролцуулсан нь дээр. Ийм хамтын ажиллагаа л танд ашиг орлого авч ирэх болно. Энэ боломжийг алдаж болохгүй.
 

Хумх (1/20-2/18)   

Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд идэвхи зүтгэлтэй байна. Бодол санаагаа төвлөрүүлэх, хамтрагчийнхаа бодол санааг дэмжихэд хүнд байна. Тиймээс ажил хэрэгч уулзалт зохион байгуулах мөн тодорхой бус ажпыг авах гэж яарсны хэрэггүй. Ажлын уулзалтаа дараагийн долоо хоног болтол хойшлуулах нь зүйтэй. Амьдралын эрч хүч таны хувьд уналттай байна.

Загас (2/19-3/20)

Худалдан авалт, зарлага санхүүгийн үйл ажиллагаанд анхааралтай ханд. Ойр дотнын хамаатан садан, найз нөхдийн хоорондох асуудлыг шийдвэрлэх гэж бүү оролд. Өөрийн зорилгодоо хүрэхиин тулд тууштай тэмцэгч байж, хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй. Бие эрхтэний хүч суларч эрүүл мэнд муудаж магадгүй байна. Эрүүл мэнддээ анхаараарай.

 

Өнөөдрийн өрнийн зурхай
Өнөөдрийн өрнийн зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.