Путины цахим хуудас халдлагад өртжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Путины цахим хуудас халдлагад өртжээ

Путины цахим хуудас халдлагад өртжээ

Ням гарагт ОХУ-ын Кремлийн ордны цахим хуудсанд хакерууд халдлаа гэж тус улсын Засгийн газар өчигдөр мэдэгдэв.

Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг халдлагыг ОХУ-ын сөрөг хүчнийхэнтэй холбож үзсэн байна. Учир нь ням гарагт ОХУ-д болсон мужийн сонгуульд Засгийн газартай холбоотой улс төрч нэг мужид л өрсөлдөх эрхтэй гэсэн шийдвэрийг сөрөг хүчнийхэн эсэргүүцжээ.

“Сонгуулийн хорооны цахим хуудас ням гарагийн өглөө халдлагад өртсөн. Ням гарагийн өглөө 5-10 цагийн хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчийн болон сонгуулийн хорооны цахим хуудас нэгэн зэрэг халдлагад өртсөн нь их сонирхол татаж байна гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, хамгаалалтын систем ажиллаж байсан ч гэсэн халдлага үүнээс илүү хүчтэй байсан. Халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна гэж мэдэгдэв.

ОХУ-д хакерын гэмт хэрэг их гардаг бөгөөд АНУ тогтмол тус улс болон БНХАУ-ыг хакерын халдлагад буруутгадаг.

Украин, Сирийн хямрал, хүний эрх болон бусад асуудалтай холбоотой Өрнөдийн орнууд болон ОХУ хоорондын харилцаа хүндхэн байгаа энэ үед Москвагийн суртал ухуулгыг тараахад туслах болон АНУ-ын Засгийн газрын компьютерт халдах зорилгоор ОХУ-ын Засгийн газар хакеруудад дэмжлэг үзүүлдэг гэж шинжээчид үзэж байна.

Д.Нямтулга

 
 
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙЧИД ШИНЭ ТЕХНИКҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.