Д.Батбаяр: Надад оффшор данс бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
 Д.Батбаяр: Надад оффшор данс бий

Д.Батбаяр: Надад оффшор данс бий

 

"Panama papers" буюу Панамын баримтууд олон нийтэд ил болсон. Уг баримтад Кёкүшюзан Д.Батбаярыг оффшор бүсэд данстай хэмээн мэдээлсэнтэй холбогдуулж энэ талаар тодрууллаа.
 
-Таныг оффшор  данстай гэж зарласан. Энэ талаар тайлбар хийхгүй юу? 
 
-Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй.
 
-Гадаадын компаниудтай хамтардаг уу?
 
-Гадны ганц, хоёр компанитай хамтардаг. Монголдоо 20-иод компанитай хамтарч ажилладаг. Гэхдээ нэг их үйл ажиллагаа явуулдаггүй.
 
-Улстөрийн албан тушаалтай байхдаа дээрх дурдсан дансаа ашигладаг байсан уу?
 
-Улстөрийн албан тушаалтай байхдаа тэр дансыг ашиглаагүй. Зодог тайлаад л тэр дансыг мартсан. Карт нь ч хаана байгааг мэдэхгүй.
 
-Хөрөнгө орлогын мэдүүлэгт тухайн үедээ мэдүүлж байсан уу?
 
-Гадаадад мөнгөтэй юу гэж асууж байхад мөнгө байхгүй байсан юм чинь "Байхгүй" гэж мэдүүлсэн. Дансны хувьд цаанаасаа хаагаагүй бол байгаа л байх. Ямар нэгэн зорилгоор, бодлогоор ингэж байгааг мэдэхгүй байна
 
-УИХ-д нэр дэвших үү?
 
-УИХ-д нэр дэвших тухайгаа АН-д албан ёсоор мэдэгдсэн. Үндэсний зөвлөлдөх хороо шийдэх байх.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 
“Sweetymotion” хамтлагийнхан уран бүтээлээрээ нэгдлээ
“Sweetymotion” хамтлагийнхан уран бүтээлээрээ нэгдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.