Саудын Араб зэвсгийн хамгийн том худалдан авагч болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
Саудын Араб зэвсгийн хамгийн том худалдан авагч болжээ

Саудын Араб зэвсгийн хамгийн том худалдан авагч болжээ

Саудын Араб улс өнгөрсөн онд гадаад улс орнуудаас нийт 6.5 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг худалдан авч, дэлхийд тэргүүлснийг IHS байгууллагын тайланд өгүүлжээ. Өмнө нь энэ үзүүлэлтээр тэргүүлж байсан Энэтхэг улс нийт 5.8 тэрбумаар удаалсан байна. Саудын Араб өнгөрсөн онд зэвсэг худалдан авахад зарцуулсан зардлаа өмнөх онтой харьцуулахад 54 хувиар өсгөсөн бол энэ онд дахин 52 хувиар өсгөж, 9.8 тэрбумд хүргэхээр төлөвлөсөн нь тус бүс нутагт нөхцөл байдал хурцадсантай холбоотой аж. Тухайлбал, Саудын Араб, Арабын Нэгдсэн эмират улс өнгөрсөн онд нийт8.7 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг худалдан авсан нь баруун Европын бүх улс орны импортолсон бүх зэвсгийн нийлбэр дүнгээс давсан үзүүлэлт аж. Ойрхи Дорнодын бүс нутагт зэвсгийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор хамгийн их ашиг олж буй улс нь АНУ юм. Тухайлбал, АНУ 2013 он тус бүс нутагт зургаан тэрбум, 2014 онд 8.4 ам.долларын зэвсэг худалдсан байна. Дэлхийн хэмжээнд зэвсгийн арилжаа сүүлийн зургаан жилийн турш өсч, өнгөрсөн онд 64.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс АНУ 23.7, ОХУ 10 тэрбумаар эхний хоёрт орж, Франц, Их Британи, Герман, Итали, Израил, Хятад, Испани, Канад улс эхний аравт багтсан аж.

Эх сурвалж: Unen.mn

 

Сар шинээр Аав ээжийгээ алдаршуулж, ачлал буяныг нь өргөмжлөх алтан боломж
Сар шинээр Аав ээжийгээ алдаршуулж, ачлал буяныг нь өргөмжлөх алтан боломж
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.