Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинээр 122 ажлын байр бий болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинээр 122 ажлын байр бий болжээ

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинээр 122 ажлын байр бий болжээ

Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 2390,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шинээр 122 ажлын байр бий болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 11.5 мянган малчин, мал бүхий өрхөд 4,9 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Энэ нь хонин толгойд шилжүүлснээр 9.1 сая толгой мал гэсэн үг юм. Хэнтийчүүд мал сүргээ таван төрөл дээр өсгөж, малын тоогоор улсын хэмжээнд гуравдугаар байрт орсон. Өмнөдэлгэр сум хамгийн олон малтай сумаар 3 дахь жилдээ шалгарсан бол Хэрлэн сум удаах байрт шалгарсан юм.

Аймгийн хэмжээнд улаан буудай 17684 га-д, төмс 303,6 га, хүнсний ногоо 225,8 га-д, овьёос 1286 га-д, ногоон тэжээл 6077 га-д, рапс 7157 га-д, арвай 180 га-д, хунчир 148 га-д, царгас 13 га-д тариалж, төлөвлөгөөг 49,6 хувиар давуулсан байна.

Монгол, БНХАУ-ын хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн системийг нэвтрүүлэх асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ
Монгол, БНХАУ-ын хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн системийг нэвтрүүлэх асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.