Засвар үйлчилгээний компаниуд үнэ төлбөргүй оношилгоо хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Засвар үйлчилгээний компаниуд үнэ төлбөргүй оношилгоо хийнэ

Засвар үйлчилгээний компаниуд үнэ төлбөргүй оношилгоо хийнэ

mashanАвто тээврийн үндэсний төвийн Баянгол дүүрэг дэхь салбар энэ сарын 13-ны өдөр буюу баасан гаригт нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулахаар болжээ. Энэ үйл ажиллагаа 11.00-17.00 цагийн хооронд ажиллах юм байна. Автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалыг хийлгээгүй мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд хамрагдаж боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар  өөрт хэрэгтэй үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно гэдгийг албаныхан хэлж байна. Нөгөөтэйгүүр хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд  нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношилгоонд хамруулах юм байна. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болон тээврийн хэрэгсэлдээ шинээр улсын дугаар авах боломжтой аж.

Та компьютерийнхоо үзүүлэлтийг мэдэх үү?
Та компьютерийнхоо үзүүлэлтийг мэдэх үү?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.