Гурван хүн буудаж хороосон этгээдэд цаазын ял оноов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Гурван хүн буудаж хороосон этгээдэд цаазын ял оноов

Гурван хүн буудаж хороосон этгээдэд цаазын ял оноов

Гурван хүнийг  буудан хороосон этгээд цаазын ял сонслоо. Энэ аймшигт хэргийг цагаан сарын өмнөхөн О.Энхбат гэгч этгээд үйлдсэн байна. Тэрбээр Хөвсгөл аймгийн харъяат бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө тус аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн малчныд буу авч очин гэрийн эзнийг, хажуугийн айлынх нь эмэгтэй, өөр сумаас ирсэн нэгэн эрэгтэйн хамт гурвууланг нь буудаж хороогоод зугтах гэж оролдсон боловч   хэргийн газраас төдийлөн холдож чадалгүй баригдсан байв. Түүний хэргийг сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүх хэлэлцээд цаазын ял оноосон байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар манай улс цаазын ялаас татгалзаж буй хэдий ч О.Энхбат мэтийн ийм онц хэрцгий алан хядагчдад уг ялыг оноохоос өөр замгүй бололтой.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Хан-Уул дүүрэгт нийт 1620 камер суурилуулжээ
Хан-Уул дүүрэгт нийт 1620 камер суурилуулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.