Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Н.Баяр нарыг батлан даалтанд гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 29 секунд
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын  хэлтсийн дарга Н.Баяр нарыг батлан даалтанд гаргажээ

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Н.Баяр нарыг батлан даалтанд гаргажээ

АТГ-аас Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, мөн хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн Э.Энхтуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэж,  цагдан хорьсон тухай урьд нь мэдээлж байсан юм. Мөрдөн байцаагч нар тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, мөнгө өгөхийг шаардаж дарамталсан байж болзошгүй гэж үзсэн байна.  Иймээс  Н.Баяр нарыг саяхан ШШГЕГ-ын харъяа, хорих  461 дүгээр ангиас батлан даалтанд гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэжлүүлж буй ажээ. Н.Баяр нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт байрлах “УС-15” бичил хорооллын дундах  цахилгааны дэд станцыг өргөтгөх төслийн дагуу тэнд байгаа зарим айл өрх, аж ахуйн  нэгжүүдийн газрыг чөлөөлөхөд иргэдээс авлига авсан байх мадаглалтай гэж эх сурвалжууд АТГ-т мэдээлжээ. Газар чөлөөлөх үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд хэтэрхий өндөр үнээр газраа чөлөөлнө хэмээн хүлээлт үүсгэж, хотын захиргаатай тохиролцож  чадахгүйд хүрч байсан байна. Гэвч сүүлдээ зарим айлууд  газраа 50 гаруй сая төгрөгөөр үнэлж чөлөөлжээ. Энэхүү тохиролцооны үеэр Н.Баяр иргэдээс мөнгө “тоншсон” байж болзшгүй ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Нүцгэн биеэ түмнээс нуугаагүй бүсгүйчүүд
Нүцгэн биеэ түмнээс нуугаагүй бүсгүйчүүд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.