Өвчин хижигийн тухай өөрийн бодлоо илэрхийлье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 4 секунд
Өвчин хижигийн тухай өөрийн бодлоо илэрхийлье

Өвчин хижигийн тухай өөрийн бодлоо илэрхийлье

Короно вирүс гэж юу бэ ?

Цагийн байдал юуг хэлнэ бэ?

Монголчууд эрт үеэсээ ашдын билгээс амны билиг гэж ярьдаг шүү дээ. Өнөөдрийн Монголчууд бид ямар цаг үед амьдарч байгаагаа эхлээд нэг харах нь зөв юм. Яалт ч үгүй бид таван цөвүүн цагийн нүүрийг үзэж муу цаг дор амьдарч байгаагаа мэдрэх хэрэгтэй. Тийм учираас бид хамгийн сайн үгийг хэлцэж цагаан энергийг хуримтлуулах нь зүйтэй. Муу үг модон улаатай гэж ярьдаг. Бие биенээ муулах гүтгэх доромжлох тухай хангалттай ярьж бичлээ. Одоо харин сайн үгийг харамгүй хэлж, болохгүй байсан ч болж бүтэх талаас нь илүү ярих л дутагдаад байна. Нийгэм гэдэг нэг хүнээс эхэлж нэжгээд хүмүүсийг хэлдэг байх.

Нийгэм амгалан бол Монгол амар амгалан байх нь дамжиггүй. Өнөөдөр гэхэд өвчин тахалын тухай ямар их цуурч нийгэмд цаашилбал хүмүүний сэтгэл санаанд ямар их үймээн дэгдээж тогтворгүй байдал үүсгэнэ бэ? Анхааран авч сэргийлэн хамгаалах нь туйлын зөв боловч гал дээр тос нэмэх нь буруу юм. Үнэг яараагүй байхад Хад яарав гэгчээр Өвчин хижиг дэлгэрсэн Хятад гүрэн нийгмээ айлгаж цожоохгүй байх талаас нь илүү анхаарч шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.

Харин өвчин гараагүй манай Монгол ямар их дэвэргэж ард түмнээ талцуулж худал мэдээлэл цацаж цочирдуулна. Хүссэн юм хүзүү орооно гэж үг байдаг Хүсээд байхаар өвчин биш шүү. Гахайн мөр гадуур өнгөрөх болтугай гэж залбирч уул усандаа дээжээ өргөж, гал голомтоо ариулж байх л хэрэгтэй болоод байна. Монголчууд бид тэнгэр заяатай буян ихтэй амны хишигтэй ард түмэн тийм учраас Сүжиг орно гэхээс биш Хижиг олно гэж байхгүй шүү. Тэгээд ч энэ муу өвчин чинь Сарьсан багваахай идсэнээс халдаж тархсан халуун дулаан орны өвчин юм.

Манай орон шиг өндөрлөг хүйтэн сарлаг бух цантсан ийм эрс тэрс уур амьсгалтай газар амьдарч чадахгүй өвчин гэдэгт итгэх хэрэгтэй . Богдын бошго гэрээслэлд угаасаа зөндөөн бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. Төмөр гахай, Төмөр хулгана жилд нэр нь үл мэдэгдэх өвчин тахал өмнө зүгт дэлгэрэнэ тэр цагт амаа хичээж буяныг дэлгэрүүлж "Э МА ХО УМА ПАНИ ПАНИ СУУХАА" тарни хүн бүхэн амны уншлага болго тэгвээс гэтлэх нь дамжиггүй гэсэн байдаг. Короно вирүс гэдэг нь Титэмлэг хэлбэрт нян байна гэсэн үг бололтой.

Бодвол шинжлэх ухаанаар судалж гаргасан үг хэллэг байх даа. Монголчууд өвчин тахалыг нэрээр нь дуудахыг цээрэлдэг миний бодлоор учиргүй алдаршуулан дуудах нь тийм сайн биш байх. Арай өөр өнцөгөөс нь нэрлэж болно. Хэцүү нэрт гэж хэлэх заншил байдаг. Мөн гэтэлгэгч эх ногоон дарь эхийн судар тарнийг машид олноор урин залж шүтвээс уншиваас сайн болно гэж Дээрхийн гэгээнтэн багш айлдсан байна. Ум дари дүдарий дүрий суухаа зүрхэн тарнийг машид шүтэж унших нь тус болох юм.

Хүчирхэг Хятад улс орон мэдээж энэ өвчинтэй тууштай тэмцэж таараа. Тиймээс бид хөрш зэргэлдээ оронд хүнд аюултай өвчинд нэрвэгдэж байгааг хүний нинжин сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Туслаж чадахгүй юмаа гэхэд хурдан түргэн дарагдаасай гэж ерөөлтэй үг хэлэлцэж сэтгэлийн дэм нэмэрлэх нь чухал байнаа. Оюунлаг Монголчууд бид ямарч үед уужуу тайван сэтгэлээр хүлээцтэй хүндлэлтэй байж чадвал сайныг бүтээж чадна. Ямар ч хүнсний хомосдолд орохгүй. Өвчинд нэрвэгдэхгүй. Ялангуяа өвчины голомт болох УХань хотын ард түмэнд сэтгэлийн хүчийг хүргэж, амжилт хүсэн амьдралын гэрэл гэгээг хүргэж баяр баясгалан авчирахыг уриалан дамжуулая

Хүн төрлөхтөн бид Нэг дэлхийтэй Нэг амь настай Амьдрал сайхан болноо!!!

Яруу найрагч Лам Ч.Эрдэнэбаатар

2020 01 29

АБСОЛЮТЫН СУРАЛЦАГЧИД ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ӨРНҮҮЛЛЭЭ.
АБСОЛЮТЫН СУРАЛЦАГЧИД ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ӨРНҮҮЛЛЭЭ.
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.