“Сүү” ХК-ийн нэрэмжит ₮30 саяын шагналын сантай өсвөрийн шатарчдын “Hi High” тэмцээн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
“Сүү” ХК-ийн нэрэмжит ₮30 саяын шагналын сантай өсвөрийн шатарчдын “Hi High” тэмцээн болно

“Сүү” ХК-ийн нэрэмжит ₮30 саяын шагналын сантай өсвөрийн шатарчдын “Hi High” тэмцээн болно

Монгол Улсын Ууган үйлдвэр "Сүү" Хувьцаат Компани болон Монголын Шатрын холбоо, "Босоо Ноён" шатрын клуб хамтран хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Сүү" Хувьцаат Компанийн нэрэмжит өсвөрийн шатарчдын “Hi High” тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь Монголд урьд өмнө зохион байгуулагдаж байсан шатрын тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай гэдгээрээ онцлогтой.

Тэмцээн 2023 оны зургаадугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Holiday Inn Ulaanbaatar” зочид буудалд эрэгтэй, эмэгтэй 5 насны 10 ангиллаар зохион байгуулагдах юм байна. Бүртгэл энэ оны зургаадугаар сарын 16-20-ны хооронд үргэлжилсэн бөгөөд 500 орчим хүүхэд бүртгүүлжээ.

“Сүү” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд шатрын спортыг дэмжихэд онцгой ач холбогдол өгдөг билээ. Тус компани өнгөрсөн онд Стейниц шатрын академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, энэ хүрээнд шатарчин хүүхэд багачуудыг олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэж байжээ.

Ташрамд дурдахад, “Өндөөр болоорой” уриатай “Hi High” брэнд нь энэ оны гуравдугаар сараас хүүхэд багачуудад зориулан үйлдвэрлэгдэж эхэлсэн гурван төрөл бүхий амтат сүү юм. Шоколад, гүзээлзгэнэ, карамель зэрэг төрлөөс бүрдсэн тус сүү нь хүүхдийн биеийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай кальц, уургаар баялаг тул ясыг бэхжүүлж, өсөлтийг дэмждэг аж.

Украины 162 цэрэг алагджээ
Украины 162 цэрэг алагджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.