Оюутны волейболын тэмцээний аваргууд тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
Оюутны волейболын тэмцээний аваргууд тодорлоо

Оюутны волейболын тэмцээний аваргууд тодорлоо

Монголын Оюутны спортын "Универсиад-2015" их наадмын волейболын тэмцээнд 15 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 15 баг, эмэгтэй 11, нийт 26 багийн 312 тамирчин оролцож зургаа хоногийн турш өрсөлдсөнөөр дүнгээ гаргалаа.

Волейболын тэмцээнд эрэгтэй багууд дөрвөн хэсэгт хуваагдан тоглосноос хагас шигшээд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБТДС шалгаран үлдэж, хүрэл медалийн төлөө МУИС-ҮБТДС  багууд тоглож МУИС-ийн баг өрсөлдөгчөө 3:0 харьцаатай буулган авсан байна.

Алтын төлөөх тоглолтод ХААИС-ШУТИС-ийн хүчтэй багууд тунаж 3:1 харьцаагаар ШУТИС илүүрхэж “Универсиад-2015” их наадмын Волейболын тэмцээний аварга багаар тодорлоо.

Универсиад наадмын дүн:

-Алтан медаль: М.Бат-Очир дасгалжуулагчтай, Д.Даваасамбуу ахлагчтай ШУТИС-ийн баг
-Мөнгөн медаль: С.Амгаабазар дасгалжуулагчтай, М.Хосбаяр ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид
-Хүрэл медаль: Н.Галбадрах дасгалжуулагчтай, Г.Золбаяр ахлагчтай МУИС-ийн баг тамирчид
-Шилдэг эмэгтэй тоглогч: ХААИС-ийн тамирчин Б.Энхзаяа
-Эрэгтэй шилдэг тоглогч: ШУТИС-ийн тамирчин Д.Даваасамбуу
-Шилдэг эмэгтэй дасгалжуулагч: МУИС-ийн багш ОУХМ Э.Эрдэнэбилэг
-Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: ХААИС-ийн багш, ОУХМ С.Амгаабазар

Универсиад наадамд эмэгтэй 11 баг гурван хэсэгт хуваагдаж өрсөлдсөнөөс-

Алтан медаль: С.Амгаабазар дасгалжуулагчтай, Б.Бүтэд ахлагчтай ХААИС эмэгтэй шигшээ баг
Мөнгөн медаль: Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Ш.Мөнхзул ахлагчтай МУИС-ийн эмэгтэй шигшээ баг
Хүрэл медаль: Ч.Ням дасгалжуулагчтай, Б.Одончимэг ахлагчтай ШУТИС-ийн шигшээ баг

Нэгдсэн багийн дүнгээр ХААИС I байр, ШУТИС II байр, МУИС эхний 3 байранд орлоо. "Универсиад-2015" наадмын волейболын тэмцээнийг зохион байгуулахад БСШУЯ, Монголын оюутны спортын холбоо, МУИС-ийн захиргаа, Волейболын холбоо хамтран ажиллав.

Хятадууд нохойны арьсаар бээлий хийж байна
Хятадууд нохойны арьсаар бээлий хийж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.