Нийтийн үйлчилгээний салбарынхан тохилог ажлын байртай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Нийтийн үйлчилгээний салбарынхан тохилог ажлын байртай боллоо

Нийтийн үйлчилгээний салбарынхан тохилог ажлын байртай боллоо

Нийтийн үйлчилгээний салбарынхан тохилог ажлын байртай боллоо
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун салбар оффисын шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Энэхүү ажлын байрыг ашиглалтад оруулснаар зам талбайн арчлалт, цэвэрлэгээ, ногоон байгууламж, далан суваг, шугам сүлжээ чиглэлээр ажилладаг 800 гаруй хүний тав тухтай ажиллах орчин бүрдэж байгаа юм. Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн зарим нутаг дэвсгэрт нийтийн үйлчилгээг хүргэдэг тус салбарын нэгжүүд өнөөдрийг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Ийнхүү шинэ байр ашиглалтад орсноор салбарын удирдлага, зохион байгууламж, ажлын уялдаа холбоо, ажилчдын нийгмийн асуудал гээд тулгамдсан бэрхшээлд цэг тавьлаа. 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Нийтийн үйлчилгээний улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын  гүйцэтгэх захирал Д.Энхсайхан хэлсэн үгэндээ “Өмнө нь нийтийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүс маш бага цалинтай, архидалт ихтэй, хариуцлагагүй бөгөөд тус салбарын талаарх нийгмийн үнэлэмж харьцангуй доогуур байлаа. Өнөөдөр салбарын маань ажилчдын цалин дэлхийн жишигт хүрч манай салбарт ажиллах хүсэлтэй иргэд нэмэгдэж байна” гэлээ гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.
Шинээр төрсөн хүүхэд газар өмчлөх эрхтэй
Шинээр төрсөн хүүхэд газар өмчлөх эрхтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.