Монголын шорон дахь хоригдлуудын хийдэг “нууц” бизнес
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
Монголын шорон дахь хоригдлуудын хийдэг “нууц” бизнес

Монголын шорон дахь хоригдлуудын хийдэг “нууц” бизнес

Хорих ангид ял эдэлж яваа хоригдлууд юу эсийг зохион бүтээж, хүний санаанд багтамгүй зүйлийг хийнэ. Тэд янз бүрийн ажил эрхэлж явсан хүмүүс нэгэн өргөст дээвэр дор хоригдож байгааг санагтун.

“Явдаг ТҮЦ”буюу жижиглэнгийн наймаа эрхлэн өөрийнхөө бор ходоодыг дүүргээд зогсохгүй, ар гэр лүүгээ “мөнгө савдаг” сэргэлэн хулгарууд ч байна. Ухаандаа монголчуудын нэг хэсэг нь хөгжингүй оронд хараар ажиллаад хэд гурван зуун доллар ар гэрийнхээ амжиргаанд нэмэрлэдэг шиг нарснаас наранд амьдарч яваа ядарсан ах дүү нараа хооллоно гэсэн үг. Мөн нинжанууд элдэв ажил эрхэлж болно. Тахал хоригдлуудын хувцсыг угааж, таваг хоол, нормын талхаа олоод идчихнэ. Ийм хоригдлуудыг “Угаалгын машин гэдэг. “Угаалгын машин” болсон хоригдлууд угаасан хувцсаа хэцэн дээр тавиад хаттал нь хариуцах үүрэгтэй. Мөн дотуур хувцас майк, дотоож, футболкийг байнга сэгсэрч сэвсээр хурдан хатааж өгөх үүрэг ч хүлээнэ. “Урлагийн балай” гэдэг ажлыг зарим хоригдлууд эрхэлдэг. 

Одоо үед энэ нэрнээс татгалзаад зарим шоронд “Хошин шог”, Шоу менежер” гэж нэрлэдэг болжээ. Уйдаж гундсан тахал, атаман хоригдлуудад “Хошин шог”-ийнхон ганц хүний театр маягийн номер үзүүлж, татах тамхи, таваг хоолоо олоод идчихнэ. Гуталчин хоригдлууд ч гэсэн гэдэс цатгалан амьдарна. Гарын уртай аавын хөвгүүд зураг зурж, морин хуур сийлж амьжиргаагаа дээшлүүлнэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Чанаргүй баригдсан “Эко констракшн”-ны “Голден парк” хотхон нуржээ /фото/
Чанаргүй баригдсан “Эко констракшн”-ны “Голден парк” хотхон нуржээ /фото/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.