Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сургалт зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 59 секунд
Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сургалт зохион байгууллаа

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сургалт зохион байгууллаа

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иймээс тус хуулийн талаар нэгдмэл ойлголт олгох, хэрэгжилтийг хангах зорилгоор НЗДТГ-аас УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газартай хамтран сургалт зохион байгууллаа.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын зөвлөх М.Отгон, Б.Баярмаа нар Зөвшөөрлийн тухай хуулийн онцлог зохицуулалт, анхаарах асуудлын талаар сургалт, мэдээлэл хийв.

Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар гэх мэт нийслэлийн нутгийн захиргааны зөвшөөрөл олгох эрх бүхий 19 байгууллагын 300 гаруй албан хаагч хамрагдсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Юань гүрний үеийн 59 булш олджээ
Юань гүрний үеийн 59 булш олджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.