Хамтлагаасаа ялгарч, хадамд гаралгүй үлдсэн цорын ганц гишүүн Э.Ганболор
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Хамтлагаасаа ялгарч, хадамд гаралгүй үлдсэн цорын ганц гишүүн Э.Ганболор

Хамтлагаасаа ялгарч, хадамд гаралгүй үлдсэн цорын ганц гишүүн Э.Ганболор

Рок попын ертөнцөд хөл тавьж, хамтдаа зүтгэсэн 17 жилийнхээ нууцыг “Хэзээ ч эвдрэхгүй хамгийн сайхан нөхөрлөл” хэмээн дүгнэсэн “Sweetymotion” хамтлагийн халуухан бүсгүйчүүдээс анхлан Ц.Сарнай хадмын босго алхан, үрийн зулай үнэрлэсэн билээ. Хамтлагийнхаа продюссер, хөгжимчин, ая зохиогч, дуучин Б.Чинбаттай дэр нэгтгэсэн түүний араас Г.Сүндэрмаа түүчээлэн гэр бүлийн амьдрал зохиох гэж буй нь хэдийнэ батлагдсан.

Хамтлагийнхаа хамгийн царайлаг, гоолиг гэгддэг Г.Сүндэрмаа хэдхэн сарын өмнө ээж болсон бөгөөд уран бүтээлдээ төд удалгүй эргэн ороод байгаа аж. Өдгөө гучин насны босго давсан дуучин Э.Ганболор л ганц бие хэвээр яваа төдийгүй сэтгэлд нь таарч тохирох залуус тун ч ховор байгаа бололтой. Урьд нь эхнэртэй залууг хайрлаж явсан гэх дуучин бүсгүй өөрийгөө “Хамгийн дурламтгай” хэмээн тодорхойлдог гэсэн.

Мөн эх орондоо ирснээсээ хойш олны танил эрчүүдтэй нэр холбогдох нь бүү хэл, өдийг хүртэл найз залуугүй яваа гэдгээ ч онцлон хэлсэн байдаг юм билээ. Юутай ч, АНУ-д долоон жил амьдарсны эцэст эх орондоо ирээд байгаа тус хамтлагийн бүсгүйчүүд уран бүтээлээ тууштай хийж, үзэгч сонсогчидтойгоо ойр ойрхон уулзаж байгаа нь баярлууштай хэрэг.

Эх сурвалж: Unen.mn

 

Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр дээр хуваагдсан АН-ын хувь заяа цаашид хаашаа эргэх бол?
Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр дээр хуваагдсан АН-ын хувь заяа цаашид хаашаа эргэх бол?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.