Ё.Гантуяагийн охин М.Л.Клойберт тариа хийсэн бичлэг олдсон гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Ё.Гантуяагийн охин М.Л.Клойберт тариа хийсэн бичлэг олдсон гэв

Ё.Гантуяагийн охин М.Л.Клойберт тариа хийсэн бичлэг олдсон гэв

Манай улсад их хэмжээний мөнгөтэй ирээд сураггүй болсон, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан М.Л.Клойберийн цогцсыг цагдаагийнхан энэ сарын 17-нд олсон. Тодруулбал, түүний хамтран амьдрагч Ё.Гантуяагийн дүүгийн “Голомт” хотхон дах гэрээс олсон юм. Эх сурвалжийн мэдээлсэнээр тус байранд Ё.Гантуяагийн охин мөн амьдардаг байсан ба тэрээр талийгаач М.Л.Клойберт тариа хийж байгаа бичлэг олдсон гэв. Тиймээс Ё.Гантуяа болон түүний гэр бүлийн дөрвөн хүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсан хүнийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр цагдан хориод байгаа аж. Энэ талаар түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас тодруулахад “Ё.Гантуяаг цагдан хорьсон нь үнэн. Гэр бүлийнх нь хүмүүсийг ч хорьсон байгаа. Мөрдөн байцаалтын шатанд яваа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Б.Анир

Эх сурвалж: Zaluu.com

Урьдчилгаа төлөхгүй, хүү төлөхгүй лизингээр ухаалаг зурагт болон гар утастай болох боломж
Урьдчилгаа төлөхгүй, хүү төлөхгүй лизингээр ухаалаг зурагт болон гар утастай болох боломж
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.