АН-ын ухуулагч хууль зөрчжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
АН-ын ухуулагч хууль зөрчжээ

АН-ын ухуулагч хууль зөрчжээ

 

olloo_mn_1410230781_anБаянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс  нэр дэвшигч З.Энхболдын сонгуулийн штабт ажиллаж байсан  АН-ын ухуулагч С.Батцэцэгтэй холбоотой гомдлыг хэлэлцэж, Сонгуулийн хууль зөрчсөнийг тогтоожээ. Гомдол гаргагч Баянгол дүүргийн МАН-аас  нэр дэвшигч З.Энхболдын сонгуулийн штабаас  Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийг зөрчиж,  Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 53, 54 орон сууцны хана, хаалган дээр зурагт хуудсаа наасан. Зурагт хуудас, ухуулах хуудсыг гудамж талбайд наахдаа цавуу, цавуулаг эд зүйлс  ашиглаж, орчныг бохирдуулж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн  хэмээжээ.  Тэгвэл Баянгол дүүргийн шүүхээс АН-ын ухуулагч С.Батцэцэгийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 1.152.000 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.  Шүүхийн энэхүү мөнгөн торгуулийг хуульд зааснаар 15 хоногийн дотор төлж барагдуулах учиртай ажээ.

231

232

Обама Оросыг дарамтлахын тулд 117 сая долларыг Украинд өгнө
Обама Оросыг дарамтлахын тулд 117 сая долларыг Украинд өгнө
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.