Уурхайн амнаас 20 доллараар аваад дундаас нь 60, 70 ам.доллар завшдаг бүлэг этгээдийн нэг нь А.Адьяасүрэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Уурхайн амнаас 20 доллараар аваад дундаас нь 60, 70 ам.доллар завшдаг бүлэг этгээдийн нэг нь А.Адьяасүрэн гэв

Уурхайн амнаас 20 доллараар аваад дундаас нь 60, 70 ам.доллар завшдаг бүлэг этгээдийн нэг нь А.Адьяасүрэн гэв

Ерөнхий сайд Хөгжлийн банкны асуудалд цэг тавихаа амлалаа. Тэрбээр "Шаардлагатай бүх нууцлалтай мэдээллийг Засгийн газар хуулийн байгууллагад гаргаж өгсөн. Цаашлаад Хөгжлийн банктай холбоотой асуудлыг цэгцэлж чадвал "Эрдэнэс Монгол"-той холбоотой асуудлыг гаргаж тавина. "Эрдэнэс Монгол"-ын маш олон охин компани бий. Төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Хууль хяналтын байгууллага, Сангийн яам, ЗГХЭГ-аас бүрдсэн баг ажиллаж байна.

Аман дээрээс 20 орчим ам.доллар байдаг хэрнээ хилийн цаана 120-180 ам.доллар болж зарагддаг. Дунд нь 60-70 ам.доллар завшиж байсан хэргийг илрүүлнэ. Тэнд маш олон гишүүдийн автомашин бий.

Тэнд А.Адьяасүрэн гишүүнээс эхлээд хэд хэдэн гишүүн нэр холбогдсон. Мөн улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдох нь гарцаагүй.

Хэрэг ичлэгдээд ирэхээр удахгүй автомашинуудын жагсаал болно. Иргэддээ хандаж хэлэхэд битгий ийм зүйлд хөтлөгдөөрэй. Зарим зүйлд хатуу байх ёстой шүү. Би огцрохоос хэзээ ч айхгүй. Харин улс төрийн үхдэл болохоос айж байна" гэлээ.

Хуульч Б.Гүнбилэгийн шинэ ном Амазоноор зарагдаж байна
Хуульч Б.Гүнбилэгийн шинэ ном Амазоноор зарагдаж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.