Трасст өртсөн 22 иргэнд 1 тэрбум 327 сая төгрөгний нөхөн олговор олгохоор боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 27 секунд
Трасст өртсөн 22 иргэнд 1 тэрбум 327 сая төгрөгний нөхөн олговор олгохоор боллоо

Трасст өртсөн 22 иргэнд 1 тэрбум 327 сая төгрөгний нөхөн олговор олгохоор боллоо

Нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” А/1011 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар  Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй "Орон сууцны 7 дугаар хороолол" төслийн дэд бүтцийн трасст өртсөн 15 иргэний өмчлөлийн газар болон эд хөрөнгийн нөхөн олговрын хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих газрын трасст өртсөн 1  иргэний нөхөн олговрын хэмжээг 2 дугаар хавсралтаар, Баянзүрх  дүүргийн 19, 22 дугаар хороонд шинээр баригдах Монел Зүүн Алтан-Өлгийн 1.2 км авто замын трасст өртсөн 2 иргэний нөхөн олговрын хэмжээг 3 дугаар хавсралтаар, Сонгинохайрхан дүүргийн 8,9,11,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийгдэж буй Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто  замын трасст өртсөн 3 иргэний нөхөн олговрын   хөрөнгийн   хэмжээг   4   дүгээр хавсралтаар, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо,  Амгалан дулааны цахилгаан станцын хос шугамын трасст өртсөн  1 иргэний нөхөн олговрын хөрөнгийн хэмжээг  5 дугаар хавсралтаар тус тус баталлаа.
 Хавсралтад дурьдсан 22 иргэнд олгох нөхөн олговрын 1 тэрбум 327 сая 371мянган  төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлнэ үү
2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлнэ үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.