А.Ариунзаяа: Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг 4 халамжийг өнөөдрөөс цахимаар авах боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 56 секунд
А.Ариунзаяа: Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг 4 халамжийг өнөөдрөөс цахимаар авах боломжтой боллоо

А.Ариунзаяа: Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг 4 халамжийг өнөөдрөөс цахимаар авах боломжтой боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Тэрбээр "2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилго дэвшүүлсэн.  

 

Тус салбарын чиглэлээр 6 хууль хэрэгжиж, 12 төрлийн үйлчилгээг 1.5 сая хүнд үзүүлдэг бөгөөд үүнээс дөрвөн үйлчилгээг нь цахимаар шийдвэрлэх боломж бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл,  өнөөдрөөс ehalamj.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүлж байна. Мөн ТҮЦ машинаас тухайн үйлчилгээг авч болно. 

Үүнд, Энэ системийг нэвтрүүлснээр 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр шууд цахимаар мэдээллийн сангаасаа авах боломжийг бүрдүүлж буй юм.

Цахим системд нэвтрээд буй тэтгэмжийн төрлүүд: 

  1. Насны хишиг
  2. Жирэмсэн эхийн тэтгэмж
  3. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
  4. Ихэр хүүхдийн тэтгэмж,

Бага багаар цахим шилжилтийг хийнэ. Ингэснээр иргэд заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэн, хүссэн дансандаа төрийн халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой" гэв. 

Л.Эрхэмбаяр АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөнд “үгүй” гэв
Л.Эрхэмбаяр АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөнд “үгүй” гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.