Дундговь аймгийн ИТХ-аас Ерөнхийлөгчид хандан Ц.Мөнхбаярыг уучлахыг хүсэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
Дундговь аймгийн ИТХ-аас Ерөнхийлөгчид хандан Ц.Мөнхбаярыг уучлахыг хүсэв

Дундговь аймгийн ИТХ-аас Ерөнхийлөгчид хандан Ц.Мөнхбаярыг уучлахыг хүсэв

“Гал Үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нар буу, гранат зэргийг ашиглан төрийн ордны дэргэд төр засагт эсэргүүцлээ илэрхийлсэн нь ноцтой гэмт хэрэгт тооцогдон одоо тэд шорон сууцгааж байгаа. Тэдний нэг нь эрүүл мэндийн улмаас нас барсан. Харин Ц.Мөнхбаярын цусны даралт үе үе ихдэх болсон гэдэг. Тэрбээр урьд нь Дундговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байжээ. Түүний байгаль орчноо хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж, олон улсын байгууллага, “National Geographic” сэтгүүлээс ундны ус хамгаалагч дэлхийн  шилдэг хүнээр тодруулан, шагнал гардуулж байсан юм. Иймээс Дундговь аймгийн ИТХ-аас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан Ц.Мөнхбаярт оноосон ялыг уучлахыг хүсчээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Guys хамтлагийн дуучин хар тамхины хэргээр саатуулагдлаа
Guys хамтлагийн дуучин хар тамхины хэргээр саатуулагдлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.