“ОХУ трейдер компаниудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гарсан нь дизель түлшний түр зуурын хомсдол үүслээ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
“ОХУ трейдер компаниудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гарсан нь дизель түлшний түр зуурын хомсдол үүслээ“

“ОХУ трейдер компаниудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гарсан нь дизель түлшний түр зуурын хомсдол үүслээ“

Өнөөдөр /2022.11.23/ Засгийн газар хуралдсан бөгөөд дизель түлшний хомсдолын асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай Улсын Дизель Түлшний Сарын Хэрэглээ 80 Мянган Тонн. Үүний 60 Хувийг Роснефть Үлдсэнийг Нь Трейдер Компаниуд Нийлүүлдэг. Роснефть Компанийн Нийлүүлэлт Хэвийн Байна. Харин ОХУ Дотооддоо Трейдер Компаниудын Үйл Ажиллагааг Түр Хязгаарлах Шийдвэр Гаргасантай Холбоотойгоор Манайд Түр Зуурын Хомсдол Үүслээ.

Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих явцад Ангарскийн үйлдвэрт саатал гарсан. “Роснефть” үйлдвэр гэрээнд заасны дагуу түлшээ нийлүүлж байна. 11 хоногийн буюу нийт 11 мянган тонн түлшний нөөц байна. Ирэх сараас нийлүүлэлт хэвийн болно. 19 мянган тонн нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ирж явна. Цаашид яах вэ гэдэг асуудал гарна. Роснефть компаниас нийт дизель түлшнийхээ хэрэгцээний 80 хувийг нь авдаг болохоор хэлэлцэнэ. БНХАУ-аас ойрын хугацаанд 8000 тонн түлшийг манай хувийн хэвшлийн компаниуд оруулж ирнэ" гэв.

Эрүүл мэндийн салбарт 671 ажлын байрыг нээлттэй зарлалаа
Эрүүл мэндийн салбарт 671 ажлын байрыг нээлттэй зарлалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.