Өнөөдөр болох үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 18 секунд
Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт Универсиад их наадмын шатрын тэмцээн Зууны шатар клубын байранд эхлэнэ. Тус их наадмын нээлтийн ажиллагаа 11:00 цагт болно.

10:00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НЕТГ-ын дарга Н.Нацагдорж Монголын үндэсний Палеонтологийн музей болон В.И. Лениний музей нь Монголын Буддын соёлын музей болох өөрчлөлт шинэчлэлийн талаар НЗДТГ-ын хурлын А танхимд мэдээлэл өгнө. Утас: 91112522, 99082520

10:00 цагт энэ сарын 17.18-ны өдрүүдэд Гадаад хэргийн яаманд болох “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” танхимд болно. Утас: 88080619

10:00 цагт “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны дүнгийн II шатны хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд болно. Хэлэлцүүлэгт НАМЭХ, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Германы Фридрих Эбертийн сан, Стратеги академи болон Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.

11:00 цагт МУИС-ийн Бизнесийн Сургуулийн номын санг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч, доктор профессор Ж.Батмөнх асны нэрэмжит болгох ёслолын ажиллагаа МУИС-ийн Хичээлийн V байрны 505 тоотод болно. Утас: 75754400-1135, 77307730-1162, 96540011, 89859594

11:00 цагт "Хүннү Молл" /Яармаг дахь Вива Сити хорооллын урд/ худалдааны төвийн барилга дээр МХЕГ-аас үзүүлэх сургалт зохион байгуулна. Үзүүлэх сургалтанд энэ онд хяналт шалгалт хийхээр зарлагдсан, эрсдэл ихтэй, үйлдвэрлэлийн осол гарч байсан барилгын компанийнхан оролцож Хяналтын хуудсаар хяналт шалгалт хийж, туршлага судлана. Утас 91989890

11:30 цагт Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн номын сан чөлөөт сонголттой болж, шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгааг тэмдэглэх ёслолын ажиллагаа МУИС-ийн Хичээлийн V байрны 304 тоотод болно. Ёслолын арга хэмжээнд МУИС-ийн багш оюутнуудаас гадна, шилдэг уншигчид, удирдлагууд, төрийн түшээд оролцоно. Утас: 75754400-1135, 77307730-1162, 96540011, 89859594

12:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд "Сайдын цаг" нээлттэй уулзалт болно. Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцоно.

12:00 цагт Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо явах гэж буй хоккейн үндэсний шигшээ багийн тамирчид Монголын Үндэсний Олимпын Хорооны байранд мэдээлэл хийнэ.

12:00 цагт Тусгаар тогтнолын ордныг барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэлд МАН-ын удирдлагууд байр сууриа илэрхийлж Хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурал Тусгаар тогтнолын ордны I  давхарт байрлах "Залуус хөгжлийн төв"-д болно.

12:00 цагт “Монголбанк ба эдийн засгийн хямарл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болно. Хэлэлцүүлгээр эдийн засгийн нөхцөл байдал Монгол банкнаас явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна УИХ-ын хаврын чуулганаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооцох асуудлыг оруулах саналыг өргөн барих талаар ярилцах юм.

14:00 цагт ШУА-иас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан зохион байгуулж байгаа цуврал лекцийн энэ удаагийн зочин эрдэмтнээр Хэл зохиолын хүрээлэнгийн доктор С.Энхжаргал уригдан оролцож, 40 дүгээр сургуулийн сурагчдад зориулан “Монгол хэлний зөв бичих дүрэм” сэдвээр сонирхолтой лекц уншина. Лекц Нийслэлийн 40-р сургуульд болно. Утас: 99045949

 

УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол банкны тухай нууц баримт дэлгэжээ
УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол банкны тухай нууц баримт дэлгэжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.