Түймэр унтраахад Зэвсэгт хүчнийхэн оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
 Түймэр унтраахад Зэвсэгт хүчнийхэн оролцоно

Түймэр унтраахад Зэвсэгт хүчнийхэн оролцоно

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг бараг бүхэлд нь хамарсан түймэр тус аймгийг гамшгийн байдалд хүргэж байна. Зарим албаны эх сурвалжууд ОХУ-аас манай улсын хил рүү 20 орчим км өргөн зурвасыг хамарсан түймэр ойртож ирсэн тухай мэдээлжээ. Сүхбаатараас гадна Дорнодын Матад орчмын болон Хэнтий аймгийн түймэр бүрэн унтраагүй байхад дээрээс нь ийм хэмжээний түймэр орж ирвэл нэлээд хүндрэл учруулж болзошгүй аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түймэртэй холбогдуулан өнөө өглөө гал унтраагчид, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нэмэлт хүч зохион байгуулах талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өгчээ. Сүхбаатар аймагт асч буй түймэрийг унтраахад Зэвсэгт хүчнийхэн оролцох боломжтой юм байна.

Б.Баяр  

Эх сурвалж: Tumen.mn

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАВ
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАВ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.