Онц ноцтой гэмт хэрэгт хүн гүтгэсэн О. Эрдэнэжамъяанг цагдаад өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Онц ноцтой гэмт хэрэгт хүн гүтгэсэн О. Эрдэнэжамъяанг цагдаад өгчээ

Онц ноцтой гэмт хэрэгт хүн гүтгэсэн О. Эрдэнэжамъяанг цагдаад өгчээ

Өнөөдөр Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Хууль, Эрхзүйн ажлын хэсгийн ахлагч, хуульч Ү.Амарбат хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр  хэвлэлийн хурлыг үеэр “Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн хамаарал бүхий компани Монгол улсын их хурлын сонгуулиар саналын хуудас хэвлэсэн хэмээн ор үндэсгүй худал мэдээлэл тарааж, бусдыг санаатайгаар онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн байх тул МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалангийн зүгээс Нийслэлийн МАХН-ын дарга гэх Эрдэнэжамъяанг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр сонгуулийн саналын хуудсыг хэвлэхэд хяналт тавих эрхийг бүх улс төрийн намуудад тэгш олгодог бөгөөд их хурал, орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт” цаас ХХК, “Таван богд менежмент” ХХК шалгарч хэвлэсэн байна.

Эдгээр компаниуд нь Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргатай огт холбоо хамааралгүй компаниуд юм. Үүнийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим сангаас тодорхой харах боломжтой хэмээн мэдэгдлээ.

Нууцын нууц ба миний хайрт хадам дүү
Нууцын нууц ба миний хайрт хадам дүү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.