Галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 54 секунд
Галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ

mashinevderhiiӨнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой хоёр осол гарчээ. Тодруулбал, өглөө 06 цагийн үед “Монос” дээд сургуулийн ард галт тэрэгний гарам дээр Портер машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан байна.

Осол гарсан даруйд түргэн тусламж болон цагдаагийн алба хаагчид ирж, Портерын жолооч болон зорчигч нарын хоёр хүнд анхны тусламж үзүүлж, Гэмтлийн эмнэлэг рүү авч явжээ.

Ослоос үүдэж гарам дээр багагүй хугацааны түгжрэл үүссэн бол Таван шарын буудлын орчимд мөн л суудлын гурван тэрэг ар араасаа мөргөлдсөн осол гаргажээ. Ослын газар цагдаа нар ажиллан бэртэж гэмтсэн хүн байхгүй байгаа гэдгийг мэдэгджээ.

"Эрлэнэс-Тавантолгой" ХК топ 100 аж ахуй нэгжийн 2 дугаарт эрэмбэлэгдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.