Гарман дээр морио солисон нь Ардчилсан нам
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 13 секунд
Гарман дээр морио солисон нь Ардчилсан нам

Гарман дээр морио солисон нь Ардчилсан нам

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа шувтарч буй энэ үед нам, эвслүүд сүүлийн хөзрөө дэлгэж, өрсөлдөгчөө харлуулах тактикийг хэрэгжүүлж байна.

Тэр дундаа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй Ардчилсан нам НИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд бодлого, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод танилцуулахаас илүү өрсөлдөгч рүүгээ чиглүүлсэн хар пиар-ыг эрчимжүүлэв. Нэр дэвшигчдийг нь харлуулах, нийслэлийн МАН, Засгийн газар дээшлээд УИХ гээд ерөөс эрх баригч намыг бүх түвшинд нь сөргөөр сурталчлах ажлыг чадамгай хийхийн зэрэгцээ өнөөдрийн Ардчилсан намын удаа дараагийн ялагдал, уналтыг сонгуулийн тогтолцоотой холбон тайлбарлаж байгаа нь анхаарал татав. Улстөрчид ард түмнийг ой санамжгүй гэж тооцдогийн бэлэн жишээ энэ бололтой. Учир юу гэвэл Монгол Улс мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулж ирсэн уламжлалаа 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө өөрчилж, холимог тогтолцоонд шилжсэн. Тэгэхдээ МАН, АН-ын зөвшилцлийн хүрээнд энэ шийдвэр гарч байв. Тухайн жилийн сонгуульд хоёр том нам тэнцүү шахуу санал авч, гуравдагч хүчин болох МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвсэл парламентад бүлэгтэй болох хэмжээний суудалтай болсон нь онцлог байлаа. Харин Ардчилсан намынхан Өвөрхангайн 2 суудлыг хууль, шүүхийн байгууллагаар далайлган булаах шахам авч байж эрх барих эрхээ баталгаажуулж байсан юм.

Гэвч дараа дарааийн сонгуульд Ардчилсан нам удаа дараа ялагдал хүлээсэн нь үнэндээ өөрсдийн муугаас л болсон. Дөрвөн жил эрх барьсны дараа буюу 2016 оны сонгуулийн цикл дөхөх үед Ардчилсан намын удирдлага нь нэр хүнд муутай, дотроо хагарч бутарсан, нэр дэвшүүлэх үйл явц нь их хэмжээний мөнгөөр үнэлэгдсэн, сонгуулийн тактик нь урсгал байдалтай, хамгийн гол нь хамаг буруугаа чихээд буюу сонгуулийн мажоритар тогтолцоог Зандаахүүгийн Энхболд дарга Ардчилсан намын олонхоос бүрдсэн УИХ-ын бүрэлдэхүүн  сонгууль болохоос хэдхэн сарын өмнө өөрчилж, гарман дээр морио солисон билээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн мажоритар тогтолцоог эргэн хэрэгжүүлсэн нь  Ардчилсан нам юм.  Энэ бүхэн нь тус намын ялагдалд хөтөлж, МАН үнэмлэхүй олонхоор ялалт байгуулж байв. 

Эрх баригч намын үйл ажиллагаа олны анхаарлыг татаж, шүүмжлэлийн бай болдог нь бичигдээгүй хууль хэдий ч МАН дөрвөн жилийн хугацаанд эрх бариад 2020 оны сонгуультай золгох үеийн рейтинг нь өмнөх  сонгуулийн үеийнхээс ч илүү байсан нь нам доторх шинэчлэл, шударга ёсны тэмцэл, хамгийн гол нэр дэвшүүлэлт нь ард түмний хүлээлтэд тэнцэхүйц байсанд л байгаа юм. 

 Түүн шиг орон нутгийн буюу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын Нам урьд өмнөхөөсөө ахиц дэвшил гаргаж, залуу үе, шинэ хүнийг түлхүү оруулж байхад Ардчилсан нам дахиад л хууччуулаа тулгаж, улиг болтлоо улстөрд явсан томчуудынхаа хүүхдүүдийг түлхсэн нь  тэдний сул тал боллоо. Түүнээс биш Ардчилсан намын уналт, уруудалт сонгуулийн тогтолцооноос нэг их хамаарахгүй байгааг  өдгөө өөрсдөө ч ойлгохгүй байгаа бололтой.

УИХ-д үеийн шилжилтийг МАН амжилттай хийж чадсан шиг Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазар дунд шатандаа ч тэр зорилтыг тодорхой хэмжээнд амжилттай эхлүүлж чадсан нь НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 45 хүний 33 нь цоо шинэ, анх удаа өрсөлдөж буй хүмүүс байгаагаас харагдаж байна.

Хоёр сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн шалгалтаар шахмал түлш стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон гэв
Хоёр сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн шалгалтаар шахмал түлш стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.