Нийт 84.6 төгрөгийн өртэй Ц.Мянганбаярыг төлбөрийн чадваргүй гэж үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
Нийт 84.6 төгрөгийн өртэй Ц.Мянганбаярыг төлбөрийн чадваргүй гэж үзжээ

Нийт 84.6 төгрөгийн өртэй Ц.Мянганбаярыг төлбөрийн чадваргүй гэж үзжээ

Царайлаг охидыг  сорчилж ор хөнжлийн ажилдаа ашигладаг хэмээн шар хэвлэлүүдийн бай болж яваа  “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр санхүүгийн чадамгүй болж, компанийнхаа дампуурлыг зарлахад хүрээд байгаа. Энэ тухай бид урьд нь мэдээлж байсан. Тэгвэл Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүх үүнийг нь саяхан хэлэлцээд Ц.Мянганбаярыг төлбөрийн чадваргүй гэж үзэв. Шүүхэд иргэд, аж ахуйн нэгжүүдээс тус компанийн нэр хаягаар нийтдээ 84.6 төгрөгийн нэхэмжлэл ирүүлжээ. Тэдгээр нэхэмжлэгчид нь өөрсдийн эрх ашгийн төлөө нэгдэж  ажиллаж буй аж. Энд 14 нэгж хамрагдаж байгаа юм байна. Нийт нэхэмжлэлийн 70 гаруй хувь буюу 60 шахам тэрбум төгрөгийн өр нь Японы “Иточу” компанийх. Мөн Монгол банкны алтны арилжаатай холбоотой 14.6 тэрбум төгрөг ч түүнд хамаарч байна. Архангай  аймгийн нутагт нөхөн сэргээлт хийгээгүйн төлбөрт 4.6 тэрбум төгрөг, Татварын ерөнхий газарт төлөх 2.6 тэрбум зэрэг өрийн дансууд  ярайжээ. Шүүхээс  “Монгол газар”-ыг  төлбөрийн чадваргүй гэдгийг зарлахдаа  тэдгээр өр авлагатай компаниудад хандан нэхэмжлэл ирүүлэхийг  мэдэгдсэн юм.

Ийнхүү эхний ээлжинд төлбөрийн  чадваргүйгээ зарлуулсан Ц.Мянганбаярт одоо компаниа татан буулгах  асуудал үлдэж байна. Гэхдээ  нэхэмжлэгчдийнхээ мөнгийг хэрхэн  төлөх нь бүрхэг үлдлээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

М.Наранбаатарын танхайрал дуусч байна
М.Наранбаатарын танхайрал дуусч байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.