“Шүүр”-ийн үзүүр Болор захирлыг тойрох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 10 секунд
“Шүүр”-ийн үзүүр Болор захирлыг тойрох уу

“Шүүр”-ийн үзүүр Болор захирлыг тойрох уу

Орос 3 дугаар сургуулийг олон хүн мэддэг. Хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг, засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан сургууль.Тийм учраас засаг төрийн анхааралд байдаг. ОХУ ч энэ үеийг анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Л.​Энх-Амгалан сайд өөрийгөө огцрох хэмжээний мэдэгдэл хийж байж 30 жил захирал хийсэн Соронзонг сольж, Сахал Эрдэнэ билэгийн Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан үйл ажиллагааг мөнгөжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулсан гэж шүүх ял оноосон, дараа түүний хэргийг дээд шатны шүүх будлиантуулан сармагжуулсан ч одоо эцэслэн шийдэгдээгүй дахин шүүхээр шийдэгдэхээр хүлээгдэж байгаа хэргийн эзэн, ардчилсан намын зүтгэлтэн Б.Болорыг ковидын үеийн хуулийг ашиглан томилсон.

Эрх баригч намд энэ сургуулийг удирдах хэмжээний боловсролын менежер олдоогүй нь анхаарал татдаг. Болор нь тэр том сургуулийг удирдах гэж хичээж байгаа боловч боловсролын бус улс төрч хүн учраас нэг л болж өгдөггүй. Эцэг эхчүүд харсаар, ажигласаар, санаа зовиносоор. Монголчуудын хэлдгээр хаврын бас нэг синдроом болж болзошгүй тортой дарь шиг дуншиж байна. Монголчууд боловсролыг дээдэлдэг, хүүхдийнхээ боловсролын төлөө юу ч хийж мэдэх сэтгэл зүйтэй ард түмэн. 3000 шахам эцэг эх том хүч мөнөөс мөн. Одоо тэд Засгийн газрын “шүүр” ажиллагаагаар боловсрол мэддэг, багш мэргэжилтэй, улс төрждөггүй, сургуулийн хүрсэн төвшинг алдагдуулахгүй аваад явчих захирлыг сонгон шалгаруулж томилохыг хүсэн хүлээж байна. Засгийн газрын “шүүр” ажиллагаа хоосон сүржиглэл байсан уу, бодит ажил уу гэдгийг шалган харах нэг эмзэг цэг болсныг олон эцэг эхчүүд чих дэвсэн хүлээж байна.

Гадаадын 130 иргэнийг албадан гаргав
Гадаадын 130 иргэнийг албадан гаргав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.