Өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хоёр эмэгтэйг санаатайгаар хэрцгий хөнөөсөн Д.Идэрзаяад холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэрээр гэмт хэрэгтэн Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноож, 20 жилийг нь гянданд, 5 жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.
Хэргийг эргэн сануулахад БЗД-ийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо орших уулын орой дээрээс толгойгүй цогцос нөгөөх нь зэрэмдэглэж хөнөөсөн хоёр цогцос олдсон юм. Энэхүү аймшигт хэргийг Д овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн хохирогчтой хамт ясан Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан байдаг. Б.И-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн