Н.Энхболд: Богино хугацаанд энэ их татварын өрийг цуглуулж чадах юм уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 32 секунд
Н.Энхболд: Богино хугацаанд энэ их татварын өрийг цуглуулж чадах юм уу?

Н.Энхболд: Богино хугацаанд энэ их татварын өрийг цуглуулж чадах юм уу?

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн алдагдал энэ оны төгсгөлд 900 гаруй тэрбумд төгрөгт хүрэх тооцоо гарснаас үүдэн Засгийн газраас  төсвийн тодотголын төслийг боловсруулан, чуулганаар хэлэлцүүлж байгаа билээ.

Засгийн газрын зүгээс гишүүдийн асуултад хариулт өгч байна. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Анх төсөв хэлэлцэх үед бид нэг их наядаар бууруулах санал оруулж байсан. Одоо 900 тэрбумаар тасрахаар тооцоо гарч байна. Та нар энэ  тодотгол дээрээ 570 тэрбум хасаж, үлдсэнийг нь татварыг өрөөр авна гэж тооцсон байна. Энэ үхэхээр боломжтой юм уу? 

62 тэрбум төгрөгөөр тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл оруулж, хүүгийн төлбөрт 20 тэрбум суулгасан байна. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл томилолт, зардлын тооцоог та нар тодотголоор нэмж оруулж өгсөн байна. Энэ тань санхүүгийн сахилга батын асуудал. Шилэн дансны хуулиар олон асуудал ил болж, бид асар их мөнгийг үргүй зарж байгаа нь тодорхой боллоо. Цалин хасна гээд байдаг. Гэтэл ийм сул зардлаа нэмээд байдаг. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: УИХ дээр  энэ эхэнд 900 тэрбумаар танах гэж оруулж иртэл эсрэгээрээ 300 тэрбумаар нэмээд явуулсан. Бид сонгууль дөхөж байгаа хэдий ч энэ удаагийн төсвийг нэлээд бодьтой тооцож байгаа. Татварын өрийн асуудлыг цэгцэрнэ гэж тооцож байгаа. Одоогоор ТЕГ 100 гаруй тэрбум төгргөгийг төвлөрүүлээд байна. Нэмэгдэж байгаа зардлуудыг та зөв хэллээ. Ханшийн зөрүүнээс үүдэн дипломат төлөөлөгчдийн  газрын зардалд зөрүү үүсэн. Томилолт энэ удаа нэмэгдсэн нь гадаад зээл тусламж, дотоодод эрүүл мэндийн томилолтууд нэмэгдсэн байгаа. Ирэх жилийн төсөвт бол томилолтыг нэлээд танаж өгсөн. 

Сангийн сайд Б.Болор: Гараагүй зардлуудыг бид бүгдийг нь зарцаасан. 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Бид өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. МАН-ын гишүүд өнөөдөр ирэх оны төсөөллийг зөвшөөрч байна. Энэ оны  төсвийн өмнө ч бас бид уулзаж байсан. Бидний зүүн, барууны үзлүүд энэ асар их өөр гарч байгааг харуулж байна. Өмнөх засгийн газруудын бодлогын алдааг засаж байна. Энэ бүхнийг бид харахаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй нүүр тулж байна. Ер нь үүнийг дэмжээд өгөх хэрэгтэй. МАН-ынхан сайн ойлгосон байна. Зарим нэг нь ч улс төр хийж байна. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Улстөр ярихгүй гээд сууж байтал Б.Гарамгайбаатар гишүүн сануулчихлаа. 2012 оноос өмнөх алдааг засаж байгаа гэнэ. Гэхдээ бид энд түүнээс хойших алдааг ч засаж байгаа. Мартаж болохгүй. Таван төсөвтэй явж ирсэн, түүнийг засаж байгаа. 

Ажлаа хийчихсэн мөртөө мөнгөө авч чадаагүй компаниудын асуудыг яаж зохицуулсан бэ? Хичнээн компани төрөөс авлагатай байна, тодотголд тусгагдсан уу? Энэ богино хугацаанд татварын  тэр их өр цугларах уу? Бид гурван жил хурааж чадаагүй. Одоо гурван сар. Хурааж чадахгүй бол бидэн өөр ямар гарц байгаа бэ? 

Сангийн сайд Б.Болор: Төрөөс авлагатай нэлээд компани байгаа. Сүүлийн зургаан жилийн асуудал. Векселээр 286 ААН-д 173 тэрбум төгрөг олгох ажил үргэлжилж байна. Татварын авлагын асуудлыг бид цуглуулна гэж зорьж байна Бүрдээгүй тохиолдолд тодорхой ажлуудаа хийнэ. Гэхдээ өрийн тааздаа тохирууан хийнэ. 2016 оны төсвийг нэлээд сайн баталчихбал  2017 онд алдагдалгүй батална. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хурдан баталцгаая гээд байх юм. Төсвийг бид хамгийн сайн нягталж, ул суурьтай хандах ёстой. Төсөв хүндрэхээр гадагш нь түлхэх юм. Уул уурхайн эрдэс баялагаа бид хөөсрөлтэй баталснаас үүдсэн. Бусад дотоод асуудал ч байгаа. Үүнийгээ яагаад ярихгүй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд: ACEM-ийн бэлтгэлд зориулж баахан төсөв зарлагдаад байгаа юм уу? Нэгдсэн зардлын мэдээлэл өгнө үү? Яармагийн бүтээн байгуулалт яагаад нам болчихов? 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Салбар найман хороо, үндсэн хорооддоо ажлаа тайлагнаад явж байна. Бид сайн хийж, олон улсад үлгэр жишээ болох учиртай. Үр дүн, гарах ач холбогдлыг хүн бүр ойлгоно гэж найдаж байгаа. 

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ: Газрын багц хууль салбар дундын асуудал байгаа. Хууль 11 сард орж ирэхээр төлөвлөж байна. Яармагийн газрын асуудлыг биданхааран үзэж байна. Гадаадын эх үүсвэрээс санхүүжүүлэх  зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
 АН-ын эрх барьж байх үеэс эхлэлтэй тулгамдсан өрийн дарамтаас гарна
АН-ын эрх барьж байх үеэс эхлэлтэй тулгамдсан өрийн дарамтаас гарна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.