Ирэх онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд автобусанд мөнгөө төлөөд явахаас аргагүй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
Ирэх онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд автобусанд мөнгөө төлөөд явахаас аргагүй болно

Ирэх онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд автобусанд мөнгөө төлөөд явахаас аргагүй болно

Ирэх онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд автобусаар үнэгүй зорчих эсэх нь тодорхой бус  болоод байна. Засгийн газраас эдгээр иргэдэд зориулах мөнгийг  нийслэлд даалгасан боловч нийслэлийн  төсөвт  53.1 тэрбум төгрөг төсөвлөсөн  нь хүрэлцэхгүй болжээ. Том оврын автобусны  үйлчилгээ эрхлэгчдийн  холбооны тооцоолсноор 83,7 мянган ахмад настанд 1350 төгрөгөөр  үйлчлэхэд  56.2 тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 33.9 мянган иргэнд мөн 1350 төгрөгөөр үйлчлэхэд 10.6 тэрбум төгрөг, 113 мянган оюутанд өдөрт 1450 төгрөгөөр үйлчилгээ үзүүлэхэд 36 тэрбум төгрөг шаардагдах тул ирэх жил 73.8 тэрбум төгрөгийн татаас авах ажээ.

Хэрвээ төсвийн тодотголоор ийм хэмжээнд хүргэж батлахгүй бол нийтийн тээврийн автобус компаниуд тэдгээр иргэдэд үйлчилж чадахгүй гэж байна. Тэгээд ч үнэгүй зорчуулах хууль, журам нь нэг мөр болж баталгаажаагүй байгаа аж. Энэ оны 4 дүгээр сард ахмад настанд олгох үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг шинээр хэвлэж  олгоогүй бөгөөд хуучин үнэмлэх нь нэгэнт хүчингүй болсон ч үнэ төлбөргүй үйлчилсээр  байна.  Эдийн хямрал нүүрлэсэн энэ үед төсөв хүрэлцэхгүй бол ирэх онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд автобусанд бусдын адил мөнгөө төлөөд зорчихоос өөр замгүй ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Б.Навчаа боксчин болно
Б.Навчаа боксчин болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.