Трансжендер мисс Б.Солонго биеэ үнэлж, дахин зодоон хийсэн гэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Трансжендер мисс Б.Солонго биеэ үнэлж, дахин зодоон хийсэн гэв үү

Трансжендер мисс Б.Солонго биеэ үнэлж, дахин зодоон хийсэн гэв үү

Ганбууш “эгч”-тэйгээ муудалцан, хэвлэлээр дайтаж явсандаа уучлалт гуйсан трансжендер мисс Б.Солонго сүүлийн үед бараг л “од” болоод байгаа. Энд тэндхийн телевизийн нэвтрүүлэгт уригдан, миссүүдтэй цуг миссийн тэмцээн үзэж сонирхсон шигээ аялж зугаалж буй тэрбээр нэгэнтээ “Би хэзээ ч гудамжинд зогсч биеэ үнэлж байгаагүй. Бас намайг зодоон цохион хийсэн гэж гүтгээд байгаа тэр “Хаан бууз” шиг ядмагхан газраар үйлчлүүлэх хэмжээний хүн биш” гэж мэдэгдэл хийж байсан.

Гэтэл түүнийг саяхан мөн л гудамжинд зодоон хийж байхыг харсан гэх нэгэн залуугийн яриа өвсөнд ассан түймэр шиг л дэгджээ. Уурсаж бухимдсан эрхэм мисстэн маань энэ талаар “Еэ, бурхан минь. Нэг залуу “Чамайг өчигдөр шөнө гудамжинд зодоон хийж байхыг харлаа” гэнэ ээ. Ивий дээ, хэмжээндээ сэтгэцгээх юм. Юун гудамж метрлэх вэ. Нүднийхээ болорыг солиулаад тэр банди нараа хараасай. Би одоогоор гадаадад гэрээ байгуулаад завгүй байна л даа. Хоёрдугаарт гэвэл, Монголоор дүүрэн байгаа ар гэрийн гачигдлаар гудамжинд биеэ үнэлж байгаа ижил хүйстэн, трансжендер залуу биш дээ. Хүнээ жаахан ялгаж салгаж баймаар юм.

Нөгөө хэд нь маск зүүгээд “Би Солонго” гээд биеэ үнэлдэг юм шиг байна лээ. Ер нь парик тавиад гарч байгаа lady boy-уудаа улс нийгэм цэгцлэх цаг болсон юм шиг ээ. Ядаж зөвөөр амьдарч чадахгүй бол хүнд гай болохгүй амьдраасай, хөвгүүд минь” хэмээн харуусангуй өгүүлжээ.

Эх сурвалж: Tumen.mn

 

А.Ариунзаяа: Хүн амаа өсгөх бодлогыг халамжийн бодлогоос салгана
А.Ариунзаяа: Хүн амаа өсгөх бодлогыг халамжийн бодлогоос салгана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.