“Хар сарнай”-гийн Амараа хоёр дахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
“Хар сарнай”-гийн Амараа хоёр дахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж явна

“Хар сарнай”-гийн Амараа хоёр дахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж явна

 

Үндэсний бахархал болсон бүхнээрээ омогшиж, үзэл бодлоо хэнээс ч нуулгүй илэрхийлчихдэг дуучин залуу маань гуч гарсан насандаа гэр бүлийн амьдрал зохиож байлаа. Б.Отгонтуул хэмээх даруухан, царайлаг бүсгүйтэй ханилсан С.Амармандах ч хөөрхөн охинтой болоод багагүй томоожсон гэлцдэг.

Эхнэрээ халамжилж, уран бүтээлээ төвөггүйхэн үргэлжлүүлж яваа үндсэрхэг үзэлтэй залуугийн хувьд дагавар хүүдээ ч төрсөн эцэг шиг нь дотно ханддаг гэх юм билээ. Юутай ч, гэр бүлтэй болсныхоо дараа шинэхэн байранд төвхнөсөн “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах өдгөө тогтсон амьдралтай нэгэн болжээ.

Тэгвэл түүний эхнэр Б.Отгонтуул дахин хөл хүнд болсон төдийгүй ирэх намар нярайлахаар зэхэж буй юм байна. Будаг шунх, гоёл зүүсгэлээс татгалзан жинхэнэ утгаараа гоо сайхныг өөртөө цогцлоож яваа хөл хүндтэй эхнэрээ дагуулан Амараа ч агаар салхинд гарах нь олширсон гэнэ шүү.

Б.Содон

Эх сурвалж: PHOTONEWS.MN

 
ЖО БАЙДЕН TIKTOK, WECHAT АППЛИКЕЙШНД ТАВЬСАН ХОРИГИЙГ ТҮР ЗОГСООЖЭЭ
ЖО БАЙДЕН TIKTOK, WECHAT АППЛИКЕЙШНД ТАВЬСАН ХОРИГИЙГ ТҮР ЗОГСООЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.