“ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 52 секунд
“ГЕОЛОГИЙН САЛБАРЫН  ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ”  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэг “Өнгөрсөн ба Одоо”, “Асуудал ба Шийдэл”, “Одоо ба Ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвээр өрнөх бөгөөд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга, доктор Б.Уянга “Геологийн салбарын ололт амжилт”, АМГТГ-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал “Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүн, тулгамдаж буй асуудал” Үндэсний Геологийн Албаны Геологийн судалгааны хэлтсийн дарга Р.Болд-Эрдэнэ “Геологийн судалгааны ажлын түвшин, үр дүн, тулгамдаж буй асуудал”,МУИС-ийн Геологи геофизикийн тэнхмийн эрхлэгч доктор Б.Эрдэнэцогт “МУИС-ийн Геологи хөтөлбөрийн элсэлт, оюутны талаар”, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч, доктор Д.Энхбаяр “ Геологийн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд өнөөгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэлт, гаргалгаа”сэдвүүдээр илтгэл тавилаа.

АМГТГ-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал “Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүн, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлдээ Монгол улсын хэмжээнд 1997 оноос хойш хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулын ажилд нийт 2,988,998,553.2 /Хоёр их наяд, есөн зуун наян найман тэрбум, есөн зуун ерин найман сая, таван зуун тавин гурван мянган/ төгрөгийг зарцуулаад байна. Энэ 25 жилийн хугацаанд хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн хайгуулын ажилд 1997-2006 онд жилд дунджаар 46,0 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол 2007-2021 онд жилд дунджаар 168,5 тэрбум орчим төгрөгийг зарцуулдаг болж өссөн нь АМТХ-ийн 33 дугаар зүйлийн хэрэгжилттэй холбоотой юм. Нөгөө талаасаа Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлыг жил бүр гүйцэтгэж,зардлын доод хэмжээг баталгаажуулдаг болсноор ажлын цар хүрээ нэмэгдснийг тоон үзүүлэлтээр харуулж,цаашид аж ахуйн нэгжээс ирүүлэх төлөвлөгөө тайланг мэргэжлийн өндөр түвшинд ирүүлж байхын чухлыг дурдлаа. Тус илтгэлүүдийн дараа “АСУУДАЛ ШИЙДЭЛ” хэлэлцүүлэг өрнөж, модератораар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга, доктор Б.Уянга панелистаар АМГТГ-ын дарга Л.Баярмандал, Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун, АМГТГ-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал, Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, МУИС-ийн Геологи геофизикийн тэнхмийн эрхлэгч доктор Б.Эрдэнэцогт,ШУТИС-ийн ГҮҮС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч, доктор Д.Энхбаяр нар оролцов.

Геологи хайгуул ба орон нутгийн харилцаа

Геологич мэргэжлийн үнэ цэнэ

Хөрөнгө оруулалт

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа суурь судалгааны ажлын төсвийг нэмэгдүүлэх

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох

Ирээдүйн чиг хандлага, хууль тогтоомжийн асуудлыг хөндөж ярилцлаа.

Геологийн салбарын эрдэмтэн, судлаачид, геологичид чуулсан өнөөдрийн арга хэмжээний үеэр Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн (МГХНЗ) дарга Я.Бат-Ирээдүй, Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн НҮТББ болон эрдэс баялгийн салбарын мэргэжлийн хэвлэл “Эрдэс баялгийн тойм” сонины захирал Г.Идэрхангай нар хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Геологи, хайгуулын салбарын түвшинд хэрэгжиж байгаа аливаа мэргэжлийн олон талт үйл ажиллагаа (хурал, зөвлөгөөн, сургалт, эрдэс баялгийн боловсрол, мэргэжлийн судалгаа, хээрийн аялал, гадаад, дотоод томилолт, эрдэмтэн судлаачдын мэргэжлийн үнэ цэнийг өргөх, олон нийтэд сурталчилах) болон хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хэвлэл, мэдээллийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэхээр энэхүү санамж бичгийг байгуулж байгаа юм байна.

Мөн үдээс хойших хэлэлцүүлэгт Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй тус зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулж, эрдэс баялгийн салбарын бизнесийн орчны судалгаа, хайгуулын геофизикийн судалгааны шинэ технологиуд ба чиг хандлага, ашигт малтмалын хэтийн төлөв зэрэг сэдвүүдээр илтгэгчид мэдээлэл хийв. Геологийн салбар үүсэж хөгжсөний 83 жилийн ойн арга хэмжээ “Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд-GIMAR 2022”, баярын хүлээн авалт, геологичид ба гэр бүлийн явган аялал” зэрэг арга хэмжээгээр энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

​П.БҮҮВЭЙБААТАР: ТА ХҮҮХЭДДЭЭ ТААЛАГДДАГ УУ? ЧИН ҮНЭНЭЭСЭЭ ХАРИУЛААРАЙ /168/
​П.БҮҮВЭЙБААТАР: ТА ХҮҮХЭДДЭЭ ТААЛАГДДАГ УУ? ЧИН ҮНЭНЭЭСЭЭ ХАРИУЛААРАЙ /168/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.