Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр  байна  

2015 оны зургаадугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна


2015 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 04-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 30-нд нутгийн зүүн хэсгээр, долоодугаар сарын 1-2-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 3-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд  говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн төв хэсгээр хална.

Авто цогцолборын нээлтэнд худалдаачид ирсэнгүй, хөлсний машинууд зогсоолдоо байршуулжээ
Авто цогцолборын нээлтэнд худалдаачид ирсэнгүй, хөлсний машинууд зогсоолдоо байршуулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.