“Эрдэнэс Таван толгой” компанийн менежментийн хувьчлал дахиад хойшиллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
“Эрдэнэс Таван толгой” компанийн менежментийн хувьчлал дахиад хойшиллоо

“Эрдэнэс Таван толгой” компанийн менежментийн хувьчлал дахиад хойшиллоо

"Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн менежментийн хувьчиллын сонгон шалгаруулалт  энэ оны 12 дугаар сарын 1-нд ялагчаа тодруулах  байсан боловч хувьчлал  нь тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.  Уг нь Засгийн газраас  гадаад дотоодын олон компанийг хувьчлалд оролцуулахаар болоод байсан юм. Шийдвэр ёсоор бол хувьчлал энэ оны 11 дүгээр сарын 1-нд явагдана гэснийг 12 дугаар сарын 1-ний өдөр болгож хугацааг сунгасан байлаа. Гэсэн ч ийнхүү дахин хойшилсон байна. Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор хийгдэх энэхүү хувьчиллын ажлын хэсгийн  ахлагчаар нь одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа ажиллаж байсан юм. Эх сурвалжийн хэлснээр бол тендерт оролцохоор хангалттай олон компани саналаа ирүүлээгүй ажээ. Гол нь сайн менежменттэй, хөрөнгө санхүүгийн өндөр чадамжтай компанийг урьж шалгаруулалтанд оролцуулахаар төлөвлөсөн  байв. Цаашдаа  Лондон, Нью-Йорк, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалан хөрөнгө босгох зорилготой тул сайн эздийн гарт менежментийг атгуулах нь юу юунаас чухал байлаа. Шинээчдийн үзэж байгаагаар манай урд хөрш импортын нүүрсээ хумих бодлого  баримтлах болсон нь үнэ ханшид ихээхэн нөлөөлж,  улмаар гаднын томоохон компаниуд хувьчлалд оролцох сонирхол нь буурсан гэж байна.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо Оюу толгой, Таван толгой зэрэг стартегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд яаралтай оруулахаа амалсан юм. Одоогоор Эрдэнэс Таван толгойн менежментийн хувьчлалд Хятадын Шиньхуа энержи болон Монголын Энержи ресурс, МАК зэрэг компаниуд саналаа ирүүлээд байгаа ажээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Хакухо М.Даваажаргалд “Монгол Улсын соёлын элч” өргөмжлөл гардууллаа
Хакухо М.Даваажаргалд “Монгол Улсын соёлын элч” өргөмжлөл гардууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.