Сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 5 секунд
Сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүлэв

Сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүлэв

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс  “Эрүүл мэнд” хичээлийг хассаныг иргэний байгууллагууд эсэргүүцэж байна. Өнөөдөр тэдний төлөөллүүд энэ талаар  мэдээлэл хийлээ.

Элдэв төрлийн өвчлөл, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж  буй энэ үед  эрүүл мэндийн боловсрол чухал болоод байна. Хүүхдийг багаас нь эрүүл ахуйн суурь боловролтой болгон хүмүүжүүлэхээс их зүйл шалтгаална.

БСШУ-ны сайдын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар эрүүл мэндийн хичээлийг хөтөлбөрөөс хасчээ. Энэ нь судалгаа муутай, үндэслэлгүй шийдвэр болсон гэж иргэний байгууллагууд үзэж байгаа аж. Иймээс Л.Гантөмөр сайдынх  нь нэр дээр олон удаа албан бичиг илгээсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй байна.  Иргэний байгууллагууд  сургалтын хөтөлбөрт сурагчдын заавал сурах хичээлийн тоонд эрүүл мэндийн хичээлийг  багтаахыг шаардаж байгаа аж.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Коронавирусээр халдварласан хүн хэр хугацаанд бүрэн эдгэх вэ?
Коронавирусээр халдварласан хүн хэр хугацаанд бүрэн эдгэх вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.