Я.Батсуурийг батлан даалтад гаргасангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Я.Батсуурийг батлан даалтад гаргасангүй

Я.Батсуурийг батлан даалтад гаргасангүй

Эрдэнэс Таван толгой компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид урьдчилан хоригдож буй. Түүний биеийн байдал тааруу байгаа талаар манай сайд урьд нь мэдээлж байсан юм. Нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрх судасны болон даралт ихсэх өвчин нь улам хүндрэх төлөвтэй болжээ. Өнгөрсөн долоо хоногт  өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь түүнийг батлан даалтанд гаргахыг хүссэн боловч прокурор зөвшөөрсөнгүй. Прокурорууд нь Я.Батсуурийг хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хангалттай эмчилгээ хийлгэж байгаа гэж үзсэн бололтой. Гэвч өмгөөлөгч Х.Базаррагчаа нь миний үйлчлүүлэгчийг “Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй” хэмээн хорьсоор байгаа нь зүйд нийцэхгүй” гэж буй ажээ. Учир нь Я.Батсуурь  албан тушаалаас чөлөөлөгдсөн тул ингэж үзэх  үндэслэлгүй бололтой.  Төрийн албанд 30 гаруй жил зүтгэхдээ голцуу дипломат алба хашиж явсан түүний хувьд Ерөний сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Повер” компанитай хууль бус гэрээ хийсэн, их хэмжээний өр зээл үүсгэн, улсыг хохироосон гэх хэргийг  үнэн зөвөөр шалгуулахыг хүсч байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хуууль хяналтынханд удаа дараа хэлээд байгаа аж.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхана
З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.