Х.Тэмүүжин намдаа “эмгэнэл” илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
 Х.Тэмүүжин намдаа “эмгэнэл” илэрхийлэв

Х.Тэмүүжин намдаа “эмгэнэл” илэрхийлэв

Тахарын алба хэмээх шинэ байгууллагатай болоод удаагүй байгаа. Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан ялтан, яллагдагчийг эрэн сурвалжлах  зэрэг чиг үүрэгтэй байгуулагдсан энэ байгууллагыг Х.Тэмүүжин гишүүн сайд байх үедээ бий болгосон юм.  Харин өчигдөрийн чуулганы хуралдаанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай үүнийг нь нэгтгэх заалт тусгасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг олонх нь дэмжив. Энэ үеэр Х.Тэмүүжин гомдолыг үг унагаж суулаа. Тэрбээр “Тахарын албыг нийлүүлснээр хорих байгууллага дотор буцаагаад татан оруулах, насан туршид нь шоронд, хяналтанд, айдаст байлгах эрх зүйн орчин бүрдэх гэж байгаад харамсаж байна. АН-ын үед ингэж шийдэх гэж байгаад харамсаж байна. АН мөрийн хөтөлбөрөө мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай хамтарч хэрэгжүүлнэ гэсэн. АН-ыг гудамжинд лааз өшиглөөд явж байхад төрийн бус байгуулллагууд дэмждэг, өмгөөлдөг байсан. Гэтэл одоо өөдөөс нь нулимж байна. ” Иймд би АН-д эмгэнэж байна” гэв.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

С.Жавхлантөгс: Хариуцлагатай, итгэл даах чадалтай эр хүн байхыг алхам тутамдаа эрхэмлэдэг
С.Жавхлантөгс: Хариуцлагатай, итгэл даах чадалтай эр хүн байхыг алхам тутамдаа эрхэмлэдэг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.